Улаанбаатар 0C

OACCC

ШУУРХАЙ МЭДЭЭЛЭЛ

ХҮТ – 11


 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны “Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудыг өөрчлөн байгуулах тухай” 69 дүгээр тогтоол, ОСНААУГазрын даргын 2014 оны 10 сарын 01-ний А/62 тоот тушаалын дагуу Орон Сууц Нийтийн Аж Ахуйн системд бүтцийн өөрчлөлт хийгдэн “Хэрэглэгчдэд үйлчлэх 11 дүгээр төв” болон өөрчлөгдөн байгуулагдаж орон сууц, аж ахуйн нэгжүүдийн инженерийн шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан үйл ажиллагаагаа явуулдаг.           

Бүтэц зохион байгуулалт: Тус төв нь засвар үйлчилгээний 1,2 дугаар хэсэг, захиргаа, санхүү, борлуулалт, хэрэглэгчдэд үйлчлэх танхимын хэсэг гэсэн бүтэцтэйгээр нийт 49 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

  • Хэрэглэгчдийн ая тухыг хангасан, үйлчилгээгээр тэргүүлэгч мэргэшсэн хамт олон байхад оршино.

БИДНИЙ ЗОРИЛТ

  • Үйлчилгээг түрэн шуурхай үзүүлэх
  • Хэрэглэгчдийн ая тухыг хангах
  • Ажлын үр дүнг дээшлүүлэх

ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Oрон сууцны байр болон аж ахуйн нэгж байгууллагын цахилгаан, сантехникийн тоног төхөөрөмжийн гэмтлээс шалтгаалсан эрэлт хүсэлтийг “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГазрын нэгдсэн дуудлагын төвийн 70005454 утсаар дуудлага хүлээн авч 24 цагийн турш үйлчилгээ үзүүлдэг.

ИНЖЕНЕРИЙН БАЙГУУЛАМЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХАМРАХ ХҮРЭЭ

Баянгол Дүүргийн 3 дугаар хороолол, 6 дугаар бичил хороололын 12, 13, 14 дүгээр хороодын нийт 65 орон сууцны байрны 4978 айл өрхийн оршин суугч , 403 аж ахуйн нэгж байгууллагуудыг ус, дулаанаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээг үзүүлэхээр шинэчлэгдэн зохион байгуулагдан ажиллаж байна.

Баянгол Дүүргийн 3 дугаар хороолол, 6 дугаар бичил хороололд үйл ажиллагаа явуулж байгаа нийт 20-н Сууц Өмчлөгчдийн Холбоодтой байнга хамтран ажилладаг.  

Манай төв нь үйл ажиллагааныхаа хүрээнд “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ харъяа Баруун түгээх төвийн Ус Дулаан Дамжуулах 95,96,97,98,99 төвүүдээс ус дулаанаар хангагдаж бие даасан төвлөрсөн бойлертай орон сууцны 2 байр, 143 дулааны узель, 65 цахилгааны щитны хэвийн найдвартай ажиллагааг тогтмол ханган хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

БАЙРШИЛ:

БАЯНГОЛ ДҮҮРЭГ 12-Р ХОРОО 6-Р БИЧИЛ ХОРООЛОЛ ӨРГӨӨ ГУДАМЖ 7 ӨӨРИЙН БАЙРАНД

 

Холбоотой мэдээ
2015-12-21 03:13:40
2015-12-21 03:21:34
2015-12-21 03:21:49
ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ
НИЙТ ХАНДАЛТ
Өнөөдөр: 49
30 хоногт: 8935
Нийт хандалт: 404441
Холбоотой линк