Улаанбаатар 0C

OACCC

ШУУРХАЙ МЭДЭЭЛЭЛ

Төсөл, хөрөнгө оруулалтын ажлын талаар (ТБХ 1-р улирал)

2016.03.25

2016 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлын төлөвлөгөөг НИТХурлаар баталсан хөрөнгийн /1,3 тэрбум төгрөг/ хэмжээнд багтаан дахин төлөвлөж НЗДТГ-ын Стратеги бодлого төлөвлөлтийн хэлтэст хүргүүлсний дагуу НЗД-ын 2016 оны 01- сарын 08-ны өдрийн А/08 тоот захирамж гарсан.  Үүнд 9 байршилд орон сууцны хороололын инженерийн шугам сүлжээг шинэчлэхээр тусгагдсан байна.

НЗАА-наас засвар, шинэчлэлт, зам талбай засах, тохижилтын ажилтай холбоотой нэгдсэн төлөвлөгөө гарах гэж байгаатай холбогдуулан дээрх шугам хоолойн байршлыг тодорхойлон хотын дэвсгэр зураг дээр байрлуулж, НЗАА, НАЗГазар, НЕТГ, Улаанбаатар нэгтгэл зэрэг газруудад хүргүүлэхээр бэлтгэж байна.

СХД-ийн 16-р хороо 1-р хороололын 123-р ус, дулаан дамжуулах төвөөс 25-р байр хүртэлх гадна дулаан, хэрэгцээний усны шугам сүлжээг хонгилын системд шилжүүлэх ажлын төсвийг хийж, “Инж байгууламж” ХХК зураг төсвийг нь боловсруулж дуусган Барилгын хөгжлийн төвийн магадлалын хэлтэст хүргүүлэн  зураг , төсвийн экспертиз хийлгэж байна.

НӨХГазарт  KOICA-ийн төслийн тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгүүлэх нэгдсэн жагсаалтыг санхүүгийн хэлтэстэй хамтран хийж хүргүүлснээр НИТХ-ын шийдвэр гарч, өмчид бүртгэх ажил хийгдсэн бөгөөд  төслийн материалыг архивт өгөхөөр бэлтгэж байна.

2015 онд нийслэлийн төсвийн хөрнөнгөөр хийсэн  15 ажлын техникийн болон гүйцэтгэлийн баримт бичгийг нэгтгэн архивт өгөх ажил хийгдэж байна.

Тендерийн бичиг баримтад  ажлын зураг, ажлын тоо хэмжээ, техникийн тодорхойлолтууд,  бусад материалуудыг  бэлтгэн  тусгалаа.

Үүний үндсэн дээр СЯ, НХААГазар, өөрийн веб сайтуудад, Өнөөдөр, Зууны мэдээ сонинуудад тус тус тендерийн урилгыг 02 дугаар сарын 08-ны өдөр хэвлүүлсэн.

Мөн НХОГазраас орон сууцны хороололын инженерийн шугам сүлжээг шинэчлэх ажлын зургуудыг хүлээн авч акт үйлдсэн.

2016 онд хийхээр байгууллагаас төлөвлөж буй их урсгал засварын ажлын төлөвлөгөөнд тусгагдсан 15  ажлын төсвийг хийлээ.

2015 онд  НХО-таар хийсэн ажлын  ажлын тендер шалгаруулалтын материалыг бүрдүүлэн нэгтгэж, архивт өгөхөөр бэлтгэж байна.

2016 онд НХОруулалтаар хийх  8 ажлын  гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн бичиг  баримтыг “ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хууль”-ийн дагуу  боловсруулж,  2-р сарын 3-нд үнэлгээний хорооны хурал хийж хэлэлцүүлэн гишүүдээс гарсан саналыг тусган  засварлаж захиалагчаар батлуулсны үндсэн дээр тендерийн урилгыг төвийн 2 сонин, СЯ, НХААГ, өөрийн байгууллагын веб сайтад тавьж,  тендерийн нээлтийг 2016 оны 3 дугаар сарын 11-нд хийж үнэлгээний хороог хуралдуулж тэмдэглэл хийлээ.

Мөн ХУД-ийн 11-р хороонд байрлах нийтийн  орон сууцны бохирын цооногийн ажлын зураг төсвийг бэлэн болгож, харьцуулалтын аргаар сонгон шалгаруулалт хийхээр тендерийн бичиг баримтыг  боловсруулж байна.

Эрх шилжүүлсэн 2016-01-08-ны өдрийн А/08 захирамжийг хэрэгжүүлэн биелэлтийг гаргаж байх үндсэн дээр тендерийн үнэлгээний явц, шалгаруулалтын талаар НХААГазар, НХОГ, НЗАА-нд   байнга мэдээлэл хүргүүлэн ажиллаж байна

Тендерт  оролцогч компаниудын материалыг үнэлгээний зааврын дагуу үнэлэх ажил хийгдэж байна.

2015 онд  НХО-таар хийсэн ажлын  ажлын тендер шалгаруулалтын материалыг бүрдүүлэн нэгтгэж, архивт өглөө.

ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ
НИЙТ ХАНДАЛТ
Өнөөдөр: 978
30 хоногт: 17515
Нийт хандалт: 661370
Холбоотой линк