Улаанбаатар 0C

OACCC

ШУУРХАЙ МЭДЭЭЛЭЛ

Дулаан болон ус хангамжийн чиглэлээр (ТБХ 1-р улирал)

2016.03.25

Дулаан хангамжийн чиглэлээр

Харьяа ХҮТ-ээс ирсэн 2 албан бичиг ААН-ээс ирсэн 2 албан бичигт хариу хүргүүллээ. Хэрэглэгчийн үйлчилгээ хариуцсан дэд дарга Б. Баттуяагын хамт Гантөмөр даргын хуралд 3 удаа сууж Нарантуул захын Ф700мм-н шугам болон ОСНААУГазрын үйл ажиллагааны талаар танилцуулга хийлээ. ХҮТ-8 ийн харьяа 8,9 дүгээр байрны халаалтын гомдолын дагуу ХҮТ-8 ийн ахлах инженер Долгоржавтай газар дээр нь явж шалгасан. 9-р байрны узельд 54/45 градус, 8 дугаар байрны узель 54/33 градустай 2 дугаар хэлхээнд гарч байссан. 9-р байрны узелийн Ф50мм ийн бөмбөлөгөн хаалтаар 70% шахаж тохируулга хийлээ. УБДС ТӨХК-ний инженер албаны дарга Э. Батмөнхтэй холбогдож дутуу түгээсэн чанаргүй дулааны саналыг өгөхийг шаардан албан бичигээр хариуг аван ЭХЗХороонд хүсэлт гаргалаа. Дулааны техникийн тодруулга хүссэн 21 газрын хүсэлтийг судлаж боломжтойгоор 16 техникийн тодруулга боловсруулан гаргаж, 3 хүсэлтэд албан тоотоор хариу өгч, 616000 төгрөгний орлого орууллаа. Ахлах инженерүүдийн хуралын танилцуулганд дулааны үр ашгийн тооцооны харьцуулалт хийж бэлдэж оруулсан. Актлагдах Мультикал-66 маркийн дулааны тоолуурын судалгааг ХҮТ, Түгээх төвүүдээс авч нэгтгэн актлагдах болон баталгаажуулах, шинээр суурилуулах дулааны тоолуурын тоог гаргаж 2016 оны их засварт оруулсан. Дулааны техникийн тодруулга хүссэн 21 газрын хүсэлтийг судлаж боломжтойгоор 16 техникийн тодруулга боловсруулан гаргаж 616000 төгрөгний орлого оруулж 3 хүсэлтэд албан тоотоор хариу өглөө. НШУЗТөвөөс  параметрийн мэдээг шууд хүлээн авдаг 33 ус дулаан дамжуулах төвийн дараах 2 дугаар хэлхээний орон сууцны байр хэрэглэгчдийн задаргааг гаргаж инженер Цагаанчулуун хүргүүллээ. 

Төвийн түгээх төвийн УДДТ-44 дээр түгээх төвүүдийн дулааны инженерүүдтэй хамт Дэмбэрэл инженерээс зөвлөгөө авч туршилт хийсэн. Туршилтаар УДДТ-үүдийн тохиргоог өдөр гадна агаарын температур нэмэх градусын үед бууруулсан горимоор, шөнийн цагт тогтмол горимоор хийхээр боллоо. Зулу программ дээр УДДТ-84 ийн зургийг оруулж .өгөгдлүүдийг орчуулан оруулж судаллаа.

ДҮАшгийн тооцоог 2016 оны 1.2 дугаар сарынхыг авч харицуулан нэгтгэж харьяа газрын ахлах инженерүүд болон дарга нарын хуралд танилцуулан ажиллаж байна. Тооцоогоор 1-р сарын ашиг 28.5%, 2-р сарын ашиг 36.6% гарсан.  2016 оны 1-р сарын дулааны ашгийн тооцооны дагуу алдагдалтай болон ашиг багатай УДДТ-үүдэд хийх ажлын төлөвлөгөө гаргуулан биелэлтийг авч ажиллалаа.

Ерөнхий инженер, ТХХ-н ахлах, усны хяналтын инженерүүдтэй  Баруун түгээх төвийн 39 УДДТ-р үзлэгээр явж халаалт халуун усны ТCV хаалтны ажиллагаа болон ECL контроллерын ажиллагааг шалгасан. Нийт 39 УДДТ-ийн 54ш халаалтын TCV хаалт, 41ш хэрэгцээний халуун усны TCV хаалтны ажиллагааг контроллерээр нь ажиллуулан шалгаж үзсэн. Үүнээс гадна агаарын датчик байхгүй 8 УДДТ, ажиллагаагүй TCV хаалттай 5 УДДТ байсан.

Ус хангамжийн чиглэлээр

2016 оны 03 сарын 23-ний байдлаар тоолууржуулалтын дүн айл өрх 67 % буюу системийн хэмжээний 92540 өрхийн 62014 өрх нь гэртээ усны тоолууртай, төлбөрийн хэрэгсэл болгон ашиглаж байна.  1-р улиралд нийт 483 өрхөд 1285ш тоолуур тавьсан байна. Аж ахуйн  нэгжийн хувьд цэвэр, бохир усны гэрээтэй 7005 байгууллагын 94.3 %  нь усны тоолууртай байна. 2015 онд нийт 6425 өрхөд 18242 ш усны тоолуур суурилуулсан байна. 

2016 оны 02-р сарын 27-оос 03-р сарын 02-ны өдрийн хооронд БТТ-ийн 2,  ТТТ-ийн 2,  ЗТТ-ийн 2 нийт 6 ус хангамжийн инженерүүдэд "ZULU" программын сургалт зохион байгууллаа.

1-р улиралд цэвэр, бохир усны техникийн тодруулга хүссэн өргөдөл 33 ирснээс 23 тодруулга боловсруулан гаргаж нийт 885500 төгрөгний орлого оруулж, 5 хүсэлтэд албан тоотоор хариу өгч 5 хүсэлт шийдвэрлэх шатандаа явж байна.

УСУГ-ын техникийн нөхцөлийн хуралд 1-р улиралд 2 удаа сууж, нийт-59 цэвэр, бохирын техникийн нөхцөл олгох асуудал хэлэлцэхэд оролцлоо.

2016 оны 3-р сарын 22-ны энэ өдөр Хот суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ТХХ-ийн инженертэй хамтран хуваарь гаргаж, 3 түгээх төвийн ус хангамжийн инженерүүд болон 16 ХҮТ-ийн ахлах инженер, борлуулалтын инженерүүд нийт 50 Ерөнхий боловсролын сургуульд “Ус ухаалаг хэрэглээ ба усны хэмнэлт” сэдвээр 40 минутын хичээл заалгалаа. 

ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ
НИЙТ ХАНДАЛТ
Өнөөдөр: 969
30 хоногт: 17506
Нийт хандалт: 661361
Холбоотой линк