Улаанбаатар 0C

OACCC

ШУУРХАЙ МЭДЭЭЛЭЛ

Засвар ашиглалт, Автоматик, цахилгаан хангамжийн чиглэлээр (ТБХ 1-р улирал)

2016.03.25

Автоматик, цахилгаан хангамжийн чиглэлээр

1-р улиралд цахилгааны тодруулга хүссэн өргөдөл 39 ирснээс 30 тодруулга боловсруулан гаргаж нийт 885500 төгрөгний орлого оруулж, 7 хүсэлтэд албан тоотоор хариу өгч 2 хүсэлт шийдвэрлэх шатандаа явж байна.

Төмөр замын Ус Хангамжийн 1-р ангитай хамтарч  Төв түгээх төвийн 13 нь УДДТөвийн цахилгааны хэмжих хэрэгсэл тоолуурыг бүрэн электрон тоолуураар солсон.

УДДТөв108–ийн ХХУсны температур тохируулагч хаалт, RVD 130 температурын контроллерийг холбож тохируулан ажиллагаанд залгасан. ХХУсны хэмийг 48-52С тогтмол барьж байна.

УДДТ №128 –н усан хангамжийн насосны удирдлагын самбар, давтамж хувиргагчийн тохируулгыг шинээр хийж ажиллагааг хэвийн болгосон.

УДДТ №59  Удирдлагын самбарын нөөц тэжээл/UPS/-н гэмтлийг тодорхойлж, ECL comfort 200 –н тэжээлийг холбож ажиллууллаа.

УДДТ №59  Удирдлагын самбарын персонал компьютерийн хөргөлтийн сэнсийг сольж WINDOWS XP үйлдлийн систем шинээр суулган ,CIMON SCADA програмыг ажиллулж хэвийн болголоо.

УДДТ№20 –н KOICA 1  төслийн усан хангамжийн насосны удирдлагын    самбар,даралтын мэдрэгчийн тохируулгыг хийж тогтмол даралтын горимоор ажиллууллаа.

УДДТ №119 –н усан хангамжийн насосны удирдлагын самбар, давтамж хувиргагчийн тохируулгыг шинээр хийж ажиллагааг хэвийн болголоо.

УДДТөв №15  KOICA 2 төслийн халаалтын хэлхээний температур  тохируулах хаалтны удирдлагыг насосны давтамж хувиргагчийн удирдлагаас тусд нь салган тохируулга холболт хийлээ.

УДДТөв №23  ХХУсны температур  тохируулах хаалт, УДДТөв №28 ХХУсны  RVD контрллерийн  тохируулга хийлээ.  

Модун 51-р байрны  цогц төхөөрөмжийн ХХУсны  температур  тохируулах хаалт,25-р байрны төвлөрсөн узелийн Seimens 140 контроллер ,67-р байрны усан хангамжийн  LEO насосуудад үзлэг хийж тохируулгыг өөрчиллөө.

Пром-36 байрны ХЦТ-н нэмэлт усны насосны удирдлагыг шинэчлэн халаалтын 2-р хэлхээний буцах шугамын даралтыг тогтмол зурваст барьж ажиллах автомат удирдлагын холболт ,тохиргуулгыг хийлээ.

Инженер техникийн ажилтнуудад “ХЦТ, холигч узелийн автомат тоноглолуудын ажиллагаа,тохируулгын тухай”  хичээл заалаа.

УБЦТС ХК-ы удирдлагуудтай уулзалт зохион байгуулсан ба уг ажлын хүрээнд доорхи тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо. Үүнд

а. Ерөнхий самбарын шимтгэл, гэрээний талаар

Уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж нэгдсэн 1 гэрээгээр байгуулж тайланг ХҮТ-үүд тус тусдаа гаргаж хамгаалж байхаар шийдвэрлэн хур өртэй айл өрх, ААН-үүдийн цахилгаан эрчим хүчийг хязгаарлах дэд гэрээ зэргийг тусгаж өгсөн.

б. Хамтарсан ажлын төлөвлөгөө

в. УДДТ, Орон сууцны байруудын гадна кабелийг хүлээлгэн өгөх

ОСНААУГ-ын хэмжээнд байгаа өмчлөл тодорхойгүй 36-н УДДТ болон 156-н орон сууцны байруудын гадна кабелийгүнэ төлбөргүйгээр хүлээлгэн өгөх

г. Цахилгааны дэд станцуудыг хүлээлгэн өгөх

Манай үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй 2ш болон УДДТ-тэй залгаа оршдог  4ш цахилгааны дэд станцуудийг хүлээлгэж өгөх асуудал

д. Ашиглалтын хугацаа дууссан төслөөр суурилагдсан их хэмжээний тоолуурууд зэрэг асуудлуудыг яаралтай шийдвэрлэх асуудал

Нөөц бололцоондоо тулгуурлан смарт тоолуурыг суурилуулан дараа нь щитний шимтгэлээс хасч тооцохоор тохиролцсон зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

УБТЗ-ын эрчим хүчний удирдлагуудтай уулзалт зохион байгуулж ХҮТ-1,  ХҮТ-9, ХҮТ-14-ийн харьяа үйлчилгээ үзүүлдэг байрууд, ТТТ-ийн УДДТ-үүдийн эзэн харьяалалгүй кабель, гэрээ зэрэг асуудлуудыг хэлэлцэж, тулгамдаж буй асуудлаар санал солилцож УДДТ болон орон сууцны байруудын эзэн харьяалалгүй кабелийн заагийг тогтоох, гэрээ хийх зэрэг асуудлуудыг ярилцаж яаралтай шийдвэрлэхээр тохиролцлоо.

ОСНААУГ-ын харьяа ХҮТ, Түгээх төвүүдийн цахилгааны хэрэглээг хянах зорилгоор тухай сард гарсан цахилгааны төлбөр, хэрэглэсэн чадлуудыг тухай бүр авч нэгтгэн тооцоог хийж судалсан ба 2-р сард системийн хэмжээнд нийт 2529,9 мянган кВт буюу 438891292 төгрөгийн эрчим хүчийг хэрэглэсэн нь өмнөх сараас 8,4% өссөн дүнтэй орж ирсэн. Үүнд шалтгаалж буй гол хүчин зүйл нь 2-р сарын огцом хүйтрэлтээс цахилгаан тоног төхөөрөмжийн ажиллах хүчин чадлыг нэмэгдүүлсэнтэй холбоотой болох нь ажиглагдсан.

Засвар ашиглалтын чиглэлээр

Түгээх төвүүд болон Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийн 2016 оны их, урсгал засварын ажлын төлөвлөгөөг нэгтгэн Их засварын 118 нэр төрлийн ажлыг 1897.1 сая төгрөг, Урсгал засвараар 419 нэр төрөлийн ажлыг 1311.8 сая төгрөг нийт 3209.2 сая төгрөгний засварын ажлыг ОСНААУГазрын даргаар батлуулсан. Салбар газрууд өөрсдийн төлөвлөгөөг Газрын Даргаар батлуулахаар Ерөнхий инженер болон хэлтсийн дарга нар, Засвар ашиглалтын инженерт хяналуулан Газрын Даргаар батлууллаа.

2016 оны их, урсгал засварын материалын жагсаалтыг гаргаж хэлтсийн даргад танилцуулсан их засвараар 54 нэр төрлийн материал 930.8 сая төгрөг, урсгал засвараар 484 нэр төрлийн материалын жагсаалт гаргаад байна. 37 нэр төрлийн 909.0 сая төгрөгний төсөвтэй ажлын зургийн дагуу хийгдсэн төсөвийг хурааж авлаа.

Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтын дагуу Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, Тус дүүргийн тамгын газрын ажилчдын 240 айлын орон сууцны барилга, Хан-Уул дүүргийн 3-р хороо, иргэн Ч.Бурмаагийн үйлчилгээтэй орон сууцны барилга, Сүхбаатар дүүргийн 10-р хороо, Астра интернейшнл ХХК-ны үйлчилгээтэй орон сууцны барилга, Баянгол дүүргийн 20-р хороо И Зэт Эйч ХХК-ны үйлчилгээтэй орон сууцны барилга, Баянзүрх дүүргийн 5-р хороо, ШУТИС-ийн багш ажилчдын 60 айлын орон сууцны барилгуудад Улсын комисс ажиллан байнгийн ашиглалтанд оруулхаар хүлээн авлаа.

Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтын дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо иргэн Ц.Баянмөнх, Ш.Амарсайханы захиалгатай үйлчилгээтэй 44 айлын орон сууцны барилга, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо “Хуур магнай” ХХК-ийн үйлчилгээтэй, 166 айлын орон сууцны барилга, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Шүрэн ХХК-ийн үйлчилгээтэй 80 айлын орон сууцны барилга, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ХААИС-ийн багш ажилчдын орон сууцны барилга, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Эвт констракшн ХХК-ийн 20 айлын орон сууцны барилга, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Иргэн П.Цэдэндоржийн үйлчилгээтэй 20 айлын орон сууцны барилгуудад Улсын комисс ажиллан байнгийн ашиглалтанд оруулхаар хүлээн авлаа.

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас ирүүлсэн 2016 оны 01 дүгээр сарын 08-ний 01/31 тоот албан бичигт ирүүлсэн Нийслэл хотод 2016 онд хэрэгжих Нийслэлийн хөрөнгө оруулалтаар болон ОСНААУГазрын өөрийн хөрөнгөөр хийгдэх инженерийн шугам сүлжээний засварын ажилд авто зам,  ногоон байгууламж давхацаж байгаа талаар Google erath праграмм дээр тэмдэглэгээ хийн явууллаа.

Ээлжийн инженерийн шугамаар 2016 оны 01 дүгээр улиралд ирсэн санал гомдлыг нэгтгэсэн нэгтгэлээр

ОСНААУГ-т  354 гомдол санал ,НШУЗТ-өөс 329 гомдол санал нийт 683 гомдол саналыг хүлээн авч  холбогдох хэлтэс, ТТ,ХҮТ-үүдэд хуваарьлан гүйцэтгэлийг биечлэн авч хяналт тавин ажиллаж байсан. Үүнээс:

Нэр төрөл

НШУЗТ

ОСНААУГ

Нийт

Халаалт

153

157

310

Ус хангамж

152

130

282

Ариутгах татуурга

20

17

37

Цахилагаан

8

14

22

Бусад

21

11

32

Нийт

354

329

683

 

2016 оны 1 дүгээр улиралд ээлжийн инженерийн шугамаар хүлээн авсан нийт санал гомдолын 45%-ийг халаалт, 41%-ийг хэрэгцээний ус хангамжийн санал гомдол эзэллэж байна. 

ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ
НИЙТ ХАНДАЛТ
Өнөөдөр: 958
30 хоногт: 17495
Нийт хандалт: 661350
Холбоотой линк