Улаанбаатар 0C

OACCC

ШУУРХАЙ МЭДЭЭЛЭЛ

МЭНДЧИЛГЭЭ

undefined

  XVII жарны “Алтан унжлагат” хэмээх Гал тахиа жилийн сар шинийн мэндчилгээг тус байгууллагад ажиллаж байсан үе үеийн ахмадууд, эдүгээ энэ албанд бие сэтгэл, мэдлэг чадвараа дайчлан ажиллаж байгаа инженер техникийн ажилтан, албан хаагчид, тэдгээрийн гэр бүлийнхэн, хамтран ажилладаг байгууллага, хамт олон та бүхэндээ 1500 гаруй ажилтныг төлөөлөн дэвшүүлье. 

            Улиран одож буй Бичин жил манай байгууллагын хувьд ололт амжилт, бүтээн байгуулалт ихтэй сайхан жил болж өнгөрлөө.Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн зорилтыг хэрэгжүүлэхэд идэвхи санаачилга, үр бүтээл гарган ажиллаж тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Улаанбаатар хотын орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын түүхт 70 жилийн ой тохиож  байгаатай уялдуулан манай хамт олон 2017 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарлаж олон олон ажиллаар та бүхэндээ бэлэг барин ажиллах болно.  

Монгол түмэн минь элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

 

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

УЛААНБААТАР ХОТЫН ОРОН СУУЦ НИЙТИЙН АЖ АХУЙН

УДИРДАХ ГАЗРЫН ДАРГА    Ж.БАТСАЙХАН

Холбоотой мэдээ
ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ
НИЙТ ХАНДАЛТ
Өнөөдөр: 172
30 хоногт: 14469
Нийт хандалт: 390878
Холбоотой линк