Улаанбаатар 0C

OACCC

ШУУРХАЙ МЭДЭЭЛЭЛ

Тендерийн урилга: Ялтсан дулаан солилцуур нийлүүлэх

Огноо: 2017 оны 04 дүгээр 17-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Ялтсан дулаан солилцуур нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: ОСНААУГ-БМ-17/05

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ эрх бүхий тендерт оролцогчдоос ялтсан дулаан солилцуур нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50.000 төгрөгөөр худалдан авч болно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу  2015, 2016 онуудын дундаж борлуулалтын орлого тухайн санал болгож буй үнийн дүнгийн 50 %-аас багагүй байх.

            Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 70 %-тай тэнцэх.

            Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 он

            Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:  2015,  2016 он тус бүрт санал болгож буй үнийн дүнгийн 50%-аас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна.           

            Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх:  Шаардлагагүй

Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийн 2 %-тай тэнцэх тендерийн баталгааг ирүүлнэ үү.

Тендерийг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 16 цаг 30 минут болон түүнээс өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 17 цаг 00 минутанд нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.

Дотоодын давуу эрхийн зөрүү  тооцохгүй.

Төлбөр хийх хэлбэр: Тендерийн бичиг баримтын төлбөрийг доорх дансаар тушаана.

Банкны нэр: Төрийн банк

Дансны дугаар: 102100001155

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч  болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Бумцэндийн гудамж. Их тойруу. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, 2 дугаар давхар 202 тоот, Ахлах инженер Б.Дэмбэрэл Утас: 70111739

ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ
НИЙТ ХАНДАЛТ
Өнөөдөр: 437
30 хоногт: 11734
Нийт хандалт: 539981
Холбоотой линк