Улаанбаатар 0C

OACCC

ШУУРХАЙ МЭДЭЭЛЭЛ

БАЙГУУЛЛАГЫН ЦААШИД БАРИМТЛАХ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ

БАЙГУУЛЛАГЫН ЦААШИД БАРИМТЛАХ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ

Эрхэм зорилго

Хэрэглэгчдийн ая тухыг хангасан үйлчилгээгээр тэргүүлэгч, мэрэгшсэн хамт олон байхад оршино.

Алсын хараа 2018-2023

Хэрэглэгчээ дээдэлсэн соёлыг бүрдүүлж үйлчилгээг төгөлдөршүүлэх”

Стратеги

ОСНААГ-ын 5 жилийн стратеги нь байгууллагын үйл ажиллагаа, төлбөр хүлээн авах нөхцөл эрх зүйн хүрээнд баталгаажсан давуу талд суурилан өөрийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн төгөлдөршүүлэх замаар орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлж санхүүгийн бие даасан, тогтвортой байдлыг хангах явдал болно. Энэхүү үр дүнд хүрэхийн тулд технологийн дэвшил болон сургалт хөгжилд хөрөнгө оруулах замаар байгууллагын гарцын хэмжээг нэмэгдүүлнэ.

  1. Стратегийн зорилгууд

ОСНААГ-ын хувьд 4 нэр төрлийн 21 стратегийн зорилтыг дэвшүүлж зураглалаар харууллаа.

(i) Санхүүгийн болон (ii) Хэрэглэгчийн зорилтууд нь байгууллагын хувьд 5 жилийн хугацаанд хүрсэн байх үр дүнгүүдийг илтгэж байгаа бол эдгээр үр дүнгүүдэд хүрэхийн тулд хийгдэх ажлууд, арга замуудыг (iii) Дотоод үйл ажиллагаа болон (iv) Тасралтгүй сайжруулах зорилтуудад тусгасан болно.

  1. Санхүүгийн зорилгууд 

С1      Алдагдлаа бууруулсан: ОСНААГ-ийн алдагдал нь өөрийн хөрөнгийн 50 орчим хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай байгаа ба байгууллагын хувьд алдагдлыг түвшинг жил бүр тодорхой хэмжээний ашиг олох замаар алдагдлыг бууруулна.

С2       Зардал өртөг буурсан: Бүтээгдэхүүний үнийг худалдаж авч, борлуулж буй талаас аль альнаас нь бууруулах боломжгүй тул дулаан, усны алдагдлыг бууруулах замаар нэгж борлуулалтад эзлэх өртөгийг бууруулна.

С3   Хөрөнгийн ашиглалт нэмэгдсэн: Байгууллагын тоног төхөөрөмжийн ашиглалт засвар үйлчилгээ сайжирч, сэлбэг хэрэгсэл стандартын дагуу хугацаандаа найдвартай нийлүүлэгдсэнээр эвдрэл гэмтлийн тоо буурснаар хөрөнгийн ашиглалт нэмэгдэнэ.

С4     Борлуулалтын орлого нэмэгдсэн:  Салбарын өсөлттэй холбоотойгоор байгууллагад борлуулалтын тогтмол өсөхөөр байгаа ба төлбөрт үйлчилгээний нэр төрөл, үнэд өөрчлөлт оруулах замаар борлуулалтын орлого нэмэгдэнэ.

  1. Хэрэглэгчийн зорилгууд 

Х1      Ус, дулааны хангамжийн үйлчилгээний чанар сайжирсан. ОСНААГ нь ус дулаанаар хангах үйлчилгээний чанараа нэмэгдүүлсэнээр хэрэглэгчийн гомдол саналыг бууруулж, байгууллагын нэр хүнд нэмэгдэнэ. 

Х2      Техник тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн бэлэн байдал нэмэгдсэн. ОСНААГ нь техник тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг өндөр түвшинд хангаснаар түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлнэ.

Х3      Завсар үйлчилгээний чанар, бэлэн байдал нэмэгдсэн. ОСНААГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийн үйлчилгээний чанарыг нэмэгдүүлсэнээр хэрэглэгчийн гомдлын тоо буурч, зардлыг хэмнэх боломж бүрдэнэ.

Х4      Шинэ үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн. ОСНААГ нь өөрийн хүчин чадал боломжид суурилан зах зээлд шинэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлсэнээр борлуулалтын орлогоо нэмэгдүүлж, үйл ажиллагааны доголдлыг арилгах боломжтой болно.

Х5      Үйлчилгээний хүрээг тэлсэн. ОСНААГ нь өөрийн өргөн цар хүрээг хамарсан шугам сүлжээнд нийслэлийн шинэ барилгуудыг хамруулсанаар борлуулалтын орлогоо нэмэгдүүлж, үйл ажиллагааны доголдлыг арилгах боломжтой болно.

Х6      ОСНААГ-ын талаарх олон нийтийн ойлголт нэмэгдсэн, эерэг хандлага тогтсон. ОСНААГ нь өөрийн үйл ажиллагааны талаар олон нийтэд мэдээлэл хүргэснээр өөрийн брэндийг таниулж нэр хүндээ нэмэгдүүлэх төдийгүй, хэрэглэгчдийн эерэг хандлагыг нэмэгдүүлнэ.

  1. Дотоод үйл ажиллагааны чиглэлээрх зорилгууд

Д1      Технологийн шинэчлэл хийх /процесс/.  ОСНААГ нь орчин үеийн дэвшилтэд технологийг үйл ажиллагаанд нэвтрүүлсэнээр үйлчилгээний чанараа сайжруулна.

Д2      Бүтээмжийг нэмэгдүүлэх. ОСНААГ нь байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэх хөтөлбөр, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх замаар зардлыг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлнэ.

Д3      Дуудлагын хугацаа, давтамж бууруулах. ОСНААГ нь мэдээллийн нэгдсэн системийг нэвтрүүлэх замаар дуудлагын хугацаа, давтан дуудлагыг бууруулж үйлчилгээний чанараа нэмэгдүүлнэ.

Д4      Бэлтгэн нийлүүлэлтийн удирдлагыг боловсронгуй болгох. ОСНААГ нь бэлтгэн нийлүүлэгчийн удирдлага болон хөрөнгийн удирдлагыг тууштай нэвтрүүлсэнээр үйлчилгээний чанар, шуурхай байдлыг нэмэгдүүлнэ.

Д5      Хэрэглэгчээ таньж мэдэх, хэрэгцээг нь тодорхойлох. ОСНААГ нь тасралтгүйгээр хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг судласнаар зөв цагт нь найдвартай үйлчилгээг санал болгох боломжийг бүрдүүлнэ.

Д6      Хэрэглэгчтэй харилцах харилцааг сайжруулах

  1. Тасралтгүй сайжруулалтын чиглэлээрх зорилгууд

ХН 1   Инжинер, хэрэглэгчид үйлчлэх нэгж хэсгүүдийн чиг үүргүүдийг түлхүү хөгжүүлэх. ОСНААГ-ын үйлчилгээний найдвартай байдлыг хангадаг инжинер техникийн болон эцсийн хэрэглэгчид үйлчилгээ үзүүлж буй ажилтнуудыг хөгжүүлэх ажлыг тасралтгүйгээр хэрэгжүүлнэ.

ХН 2   Хэрэглэгчийг дээдэлсэн соёлыг төлөвшүүлэх. Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн түвшингээр үйлчилгээний чанараар хэмжиснээр ажилтнуудын идэвхи оролцоог нэмэгдүүлж нэгж хоорондын хамтын ажиллагааг сайжруулна.

МС 1  Мэдээллийн системийн удирдлага, дэд бүтцийг сайжруулах. ОСНААГ нь мэдээллийн системийг дэд бүтцийг хөгжүүлсэнээр шийдвэр гаргалтын хурдыг нэмэгдүүлж үр ашгийг нэмэгдүүлнэ.

МС 2  Хэрэглэгчийн мобайл аппликейшин бий болгох. ОСНААГ нь хэрэглэгчдийг бүрэн мэдээллээр хангах мэдээллийн цогц системийг бүрдүүлсэнээр хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлнэ.

 

ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ
НИЙТ ХАНДАЛТ
Өнөөдөр: 864
30 хоногт: 17401
Нийт хандалт: 661256
Холбоотой линк