Хэрэглэгчийн ая тухыг хангасан үйлчилгээгээр тэргүүлэгч мэргэшсэн хамт олон байхад оршино.

“ӨӨРИЙГӨӨ ӨӨРЧЛӨХ ХҮЧ” сэдэвт сургалт зохион байгууллаа

2019 оны 11-р сарын 14

“Үйлчилгээ, үйл ажиллагааны стандарт, чанар хүртээмжийг сайжруулах сар” болгон зарласантай холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 13,14-ний өдрүүдэд “Хан голомт” консалтинг групптэй хамтран “ӨӨРИЙГӨӨ ӨӨРЧЛӨХ ХҮЧ” сэдвээр байгууллагынхаа нүүр царай болсон Дуудлагын засварчин, Цахилгаанчин, Борлуулалтын байцаагч, Ээлжийн инженер, Операторууд нийт 282 ажилтнуудыг хамруулсан сургалт амжилттай болж өндөрлөлөө. П.Азбаяр захиралтай “Хан голомт” консалтинг группын хамт олны цаашдын ажилд өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.