Хэрэглэгчийн ая тухыг хангасан үйлчилгээгээр тэргүүлэгч мэргэшсэн хамт олон байхад оршино.

"БҮХНИЙГ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ" ХАНДИВЫН АЯН

2021 оны 02-р сарын 08

Монгол Улсын Соёлын яамны санаачлагаар “Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагааг дахин сэргээн байгуулж, Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудад зориулсан соёлын их бүтээн байгуулалтуудыг эхлүүлэхээр болсон.

Энэхүү санд Улаанбаатар хотын "Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар" ОНӨААТҮГ болон 19 салбар төвүүдийн ажилтан, албан хаагчид 5,630,000 төгрөг хандивлалаа.