Хэрэглэгчийн ая тухыг хангасан үйлчилгээгээр тэргүүлэгч мэргэшсэн хамт олон байхад оршино.

Койка 2-р Шатны төслийн хүрээнд

2013 оны 03-р сарын 28


 

 

Монгол улс, Улаанбаатар хотын ус дулаан хангамжын системийг шинэчлэн сайжруулах 2-р шатны төсөлтэй холбогдуулаад   Солонгосын болон монголын талуудын холбогдох хүмүүс тус төслийн үр ашгийг нэмэгдүүлэх хойшид найдвартай ажиллагааг  хангахын тулд  “засварын төв байгуулах ” нэмэлт хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлэхээр болсон.

Нэмэлт төслийг амжилттай гүйцэтгэхийн тулд  хэлэлцээрийн бичигт Солонгосын  олон улсын   хамтын ажиллагааны  байгууллагын монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Choi, Heung Yull ОСНААУГазрын дарга Ч.Бямбажав, Гүйцэтгэгч  Жанхан ХХК-ны Дэд захирал Lee, You Myung Төслийн ерөнхий удирдагч Jung, Yung Chul  нар 2013-оны 03-р сарын 28-ны өдөр гарын үсэг зурж  дурсгалын зураг татуулав. Уг  Дулаан хангамжийн системийн засварын төв байгуулах төсөл нь 2013.04.01-2013.06.30 хооронд  хэрэгжих юм