Дэвшилтэт техник технологийн жил - 2018

“ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨСӨЛ

2015 оны 12-р сарын 31

НИТХурлын тэргүүлэгчдийн 195 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 16 тоот захирамжаар батлагдсан “ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” загвар төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 2-р хороо УДД-3 төвийн дараахи 1, 2-р 40 мянгатын 15,17,18,19,36,37,38-р орон сууцны байруудын гадна инженерийн шугам сүлжээг хонгилын системд шилжүүлэх  зургийн даалгаврыг боловсруулан Зураг төслийн хүрээлэнд ажлын зураг хийж, нээлттэй тендерийг зарлан гүйцэтгэгчээр Боорчи ХХК шалгаран Нийслэлийн хөрөнгө орууллатын газартай ажлын гэрээг 2011 оны 07-р сарын 28-ны өдөр байгуулж ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. 
Хонгилын системийн нийт урт 196 м, өндөр 2.4м, өргөн 3.0м, төмөр бетон цутгамал хийцтэй, 937 у/м инженерийн шугам сүлжээг  өргөтгөн шинэчлэн бетон сувагт бэхлэгдсэн үл хөдлөх тулгуур дээр байрлуулан угсрагдсан. 
Хонгил ньагаар оруулах соруулах салхивчийн автомат системтэй,  ус зайлуулах траптай, гэрэлтүүлэгтэй, хяналтын камертай байхаас гадна их засвар хийх шаардлагыг хангасан орц гарцын хаалгатай байна.
Газар доорхи обьект тул байгалийн ус чийгнээс хамгаалах үүднээс туннелийн гадна гадаргууд халуун хар тосон түрхлэг хийж өгсөн. Нийт уртын дагуу 4 температурын заадастай.
Хонгил дээгүүрх хорооллын дундах авто замыг шинэчлэн явган хүний өнгөт хавтан бүхий зам талбай, төлөвлөж буй бичил цэцэрлэгийг тохижуулна.
Онцлог нь: 
Инженерийн шугам сүлжээнүүдэд тавигдах нь цахилгаан удирдлагатай таслах хаалтнуудыг хяналтын өрөөний пультнээс удирдах боломжтой.
Операторын өрөөнд байх компьютерт суурилуулсан оролтын модулиудаар дамжин мэдээлэл ирэх ба гаралтын модулиар дамжуулан хаалтуудыг удирдахаар төлөвлөсөн.
Дараахи мэдээллүүдийг авна.Үүнд:

  • Галын утааны мэдрэгчээс гал түймрийн дохиог
  • Температурын мэдрэгчээс тухайн цэгийн орчны температурын мэдээллийг
  • Харьцангуй чийгшлийн мэдрэгчээс орчины чийгшлийн мэдээллийг
  • Приямканд байрлах түвшний мэдрэгчээс ус дүүрсэн тухай дохиог
  • Даралтын зөрүү мэдрэгчээс салхивчийн сэнс ажиллаж эхэлсэн тухай мэдээллийг

Диспетчерийн удирдлагын программ хангамжид ээлжийн диспечер бүр өөрийн нууц үгээр нэвтэрч үйлдэл хийх боломжтой ба удирдлагын бусад хүмүүс хянах зорилгоор 3 хүртэл комьпютерээс нэвтэрч болох боломжтой ба үзэх мэдээлэл, хийх үйлдлийн түвшинг программчилж хязгаарлана.
Диспетчерийн удирдлагын программ  болон компьютерийн техник хангамж нь ажиглалтын камераас  мэдээлэл авч санах ойдоо хадгална.
Архивийн мэдээллийг хадгална.

undefined

Ач холбогдол үр дүн:

  • Төмөр бетон хийц бүхий нэвтрэх сувагт инженерийн гадна шугам сүлжээг байрлуулснаар  гэмтэл саатлыг түргэн хугацаанд илрүүлж  иргэд оршин суугчдын тав тухтай байдлыг алдагдуулахгүйгээр засвар үйлчилгээ хийх боломжтой.
  • Зам талбай, ногоон байгууламж эвдэхгүй байх сайн талтай.
  • Ашиглагч байгууллагуудын хувьд газар шорооны ажлын зардал хэмнэх боломжтой болно.
  • Инженерийн шугам сүлжээг нэгтгэн нэвтрэх сувагт   байрлуулснаар ашиглалтын байгууллагуудын уялдаа холбоо сайжирна.
  • Ашиглалтын зардал хэмнэгдэнэ.

Нэвтрэх сувагтай болсноор инженерийн бусад шугам сүлжээг /цаашид холбоо, цахилгаан, интернэтийн кабелиудыг/ нэгтгэн нэг сувагт оруулах боломжтой.

undefined