Хэрэглэгчийн ая тухыг хангасан үйлчилгээгээр тэргүүлэгч мэргэшсэн хамт олон байхад оршино.

ОРОН СУУЦ НИЙТИЙН АЖ АХУЙН УДИРДАХ ГАЗРЫН БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ДЭЭД ХЯЗГААРЫГ БАТЛАХ ТУХАЙ

2015 оны 12-р сарын 31

Орон сууц нийтийн аж ахуйн
удирдах газрын бүтэц, орон тооны
дээд хязгаарыг батлах тухай


Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн  78.1.1, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудыг өөрчлөн байгуулах тухай 2014 оны 69, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай 2014 оны 146 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын бүтэц, зохион байгуулалт, дүрэм, чиг үүргийг шинэчлэгдсэнтэй холбогдуулан тус байгууллагын бүтэц, орон тооны дээд хязгаарыг хавсралтаар баталсугай.

2.Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын түгээх төвүүд болон хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийн даргыг томилж, хэвийн ажиллагааг ханган ажиллахыг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар /Ч.Бямбажав/-т даалгасугай.

3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын алба /Б.Бадрал/-д үүрэг болгосугай.




НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                                          Н.БАТАА