Хэрэглэгчийн ая тухыг хангасан үйлчилгээгээр тэргүүлэгч мэргэшсэн хамт олон байхад оршино.

ТАТАН БУУЛГАХ КОМИСС БАЙГУУЛАХ ТУХАЙ

2015 оны 12-р сарын 31

Татан буулгах комисс байгуулах тухай
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “г”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 69 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 

1. Орон сууц нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг татан буугдаж байгаа нэгдүгээр хавсралтад заагдсан орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын чиг үүрэг, эд хөрөнгө, өр авлагыг “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-т шилжүүлэхийг Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.

2. Татан буугдаж байгаа байгууллагуудын балансад бүртгэлтэй хөрөнгийг хүлээн авч, хүлээлгэн өгөх, татан буулгах ажиллагааг зохион байгуулах комиссыг хоёрдугаар хавсралтаар байгуулсугай.

3. Дээрх байгууллагуудын аж ахуйн нэгжтэй холбогдох хөрөнгө, өр, авлагыг тооцоо нийлсэн дүнгээр баталгаажуулахыг Комисс /Б.Бадрал/-т даалгасугай.

4. Байгууллагын бичиг баримтыг архивлан нийслэлийн Архивын газарт шилжүүлэхийг “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ /Ч.Бямбажав/-т даалгасугай.

5. Дээрх захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Б.Бадрал/-д зөвшөөрсүгэй.

 


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                               Э.БАТ-ҮҮЛ

 

Нийслэлийн Засаг даргын 2014 оны
09 дүгээр  сарын  23 -ны өдрийн
А/808 дугаар захирамжийн 1 дүгээр
хавсралт

 

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 2014 ОНЫ 69 ДҮГЭЭР ТОГТООЛЫН ДАГУУ
ТАТАН БУУГДАЖ БУЙ ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУД


1. “Ашидмөнх-Өргөө” ОНӨААТҮГ
2. “Батбаян бүрд” ОНӨААТҮГ
3. “Батдулаан-Өргөө” ОНӨААТҮГ
4. “Баруун их нарлаг-Өргөө” ОНӨААТҮГ
5. “Гандан дэнж-Өргөө” ОНӨААТҮГ 
6. “Ганзам-Өргөө” ОНӨААТҮГ
7. “Ганга-Өргөө” ОНӨААТҮГ
8. “Дэнж сансар-Өргөө” ОНӨААТҮГ
9. “Дэнж найрамдал-Өргөө” ОНӨААТҮГ
10. “Зүүн сэлбэ-Өргөө” ОНӨААТҮГ
11. “Их алтан тэвш-Өргөө” ОНӨААТҮГ
12. “Москва-Өргөө” ОНӨААТҮГ
13. “Өнөр тулга-Өргөө” ОНӨААТҮГ
14. “Өнөр-Энх-Өргөө” ОНӨААТҮГ
15. “Хүрээ дэнж-Өргөө” ОНӨААТҮГ
16. “Таван шар-Өргөө” ОНӨААТҮГ
17. “Түшээ дунд гол-Өргөө” ОНӨААТҮГ
18. “Улаанхуаран-Өргөө” ОНӨААТҮГ
19. “Чинхүрээ-Өргөө” ОНӨААТҮГ
20. “Шинэ хороолол-Өргөө” ОНӨААТҮГ
21. “Энхтулга-Өргөө” ОНӨААТҮГ

Нийслэлийн Засаг даргын 2014 оны
09 дүгээр  сарын  25  -ны өдрийн
А/808 дугаар захирамжийн 2 дугаар
хавсралт

АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Ажлын хэсгийн дарга Б.Бадрал Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга
Ажлын хэсгийн дэд дарга Н.Буянхишиг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Өмчийн ашиглалт, хамгаалалтын хэлтсийн дарга
Гишүүд: Б.Энхбаяр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга
  С.Гаваа Нийслэлийн Архивын газрын дарга
  З.Хишигбэгз Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн
  Б.Алтансүх Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
  Б.Оюунсүрэн Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Өмчийн хөдөлгөөн, хувьчлалын хэлтсийн мэргэжилтэн
  Л.Нарантуяа Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Өмчийн ашиглалт, хамгаалалтын хэлтсийн мэргэжилтэн
  Б.Азжаргал Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын Тооцооны нягтлан бодогч
  П.Бадамханд Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын Тооцооны нягтлан бодогч
Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Баасансүрэн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын Бүртгэлийн мэргэжилтэн