Хэрэглэгчийн ая тухыг хангасан үйлчилгээгээр тэргүүлэгч мэргэшсэн хамт олон байхад оршино.

АРХИВЫН САН ХӨМРӨГТ НӨХӨН БҮРДҮҮЛЭЛТ ХИЙХ АЖЛЫН НИЙТЛЭГ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2015 оны 12-р сарын 31

Архивын сан хөмрөгт нөхөн
бүрдүүлэлт хийх ажлын нийтлэг
журам батлах тухай
 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт, Архивын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Архивын сан хөмрөгт нөхөн бүрдүүлэлт хийх ажлын нийтлэг журам”-ыг хавсралтаар баталсугай. 
2. Журмыг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага болон дүүрэг, харьяа газар, орон нутгийн өмчит, төсөвт байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгосугай.
3. Журмыг сурталчлан таниулж, мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Архивын газар /С.Гаваа/-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т үүрэг болгосугай.

 


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                              Н.БАТАА