Хэрэглэгчийн ая тухыг хангасан үйлчилгээгээр тэргүүлэгч мэргэшсэн хамт олон байхад оршино.

ЗУНЫ ЦАГИЙН ТООЛОЛД ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

2015 оны 12-р сарын 31

ЗУНЫ ЦАГИЙН ТООЛОЛД ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 02 цагаас эхлэн 9 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтоосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд                                           Ч.САЙХАНБИЛЭГ
Монгол  Улсын  сайд,
Засгийн газрын Хэрэг
эрхлэх  газрын  дарга                                                        С.БАЯРЦОГТ