Хэрэглэгчийн ая тухыг хангасан үйлчилгээгээр тэргүүлэгч мэргэшсэн хамт олон байхад оршино.

НИТХ-ЫН 69 ДҮГЭЭР ТОГТООЛ

2015 оны 12-р сарын 31

Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудыг

өөрчлөн байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-ын “ж“, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

 

1.“Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрмийг 1 дүгээр хавсралтаар баталсугай.

2.Орон сууц нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 2 дугаар хавсралтанд заагдсан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудыг 2014 оны 09 сарын 15-ний өдрөөс татан буулгасугай.

3.Татан буугдсан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудыг “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар”-ын “Хэрэглэгчдэдүйлчлэх төв” болгон  үйлчлэх хүрээ, хүчин чадал, санхүүгийн чадавхийг нь харгалзан өөрчлөн байгуулсугай.

4.Хангагч байгууллагууд болон “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” болон операторын мөнгөний урсгалыг зохицуулах журмыг 3 дугаар хавсралтаар баталсугай.

5.Дараахь арга хэмжээг авч ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч /Э.Бат-Үүл/-д үүрэг болгосугай.

5.1.Нийслэлийн өмчит хуулийн этгээдүүдийг татан буулгах ажлыг хуулийн дагуу зохион байгуулж, шинэчилсэн дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлэх, татан буугдсан газруудын хөрөнгө ба эх үүсвэрийг “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар”ОНӨААТҮГ-т нэгтгэх, бүтэц зохион байгуулалтаар өөрчлөн байгуулагдсан байгууллагуудынхэвийнүйл ажиллагааг хангах, өмч хөрөнгийн хөдөлгөөн, ашиглалтад хяналт тавьж ажиллах,

5.2.Орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээг операторын хэлбэрт шилжүүлж, санхүүгийн шинэ загварыг нэвтрүүлж ажиллах,

5.3.Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байршилтай нийтийн зориулалттай орон сууцны барилгын дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар ашиглалтын сан байгуулж, хэрэгжүүлэх ажлыг зохих хууль журманд нийцүүлэн ажиллах.

6.Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудыг өөрчлөн байгуулсантай холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 62 дугаар тогтоолоор баталсан “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын дүрмийг хүчингүй болсонд тооцсугай.

7.Энэхүү тогтоолын биелэлтийг 2014 оны IV улиралд багтаан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд танилцуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д даалгасугай.

 

 

ДАРГА                                   Д.БАТТУЛГА

 

 

 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

Тэргүүлэгчдийн 2014 оны 05 сарын 05-ний өдрийн

69 дүгээртогтоолын 1 дүгээр хавсралт

 

 

 

“ОРОН СУУЦ НИЙТИЙН АЖ АХУЙН УДИРДАХ ГАЗАР”

ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ТООЦООТ

ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ДҮРЭМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Орон сууц,нийтийн ажахуйн үйлчилгээ эрхэлдэг “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /ОНӨААТҮГ/ нь орон нутгийн өмчийн өөрийн балансад бүртгэгдсэн эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөөсанхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог аж ахуйн тооцоотойүйлдвэрийн газар мөн.

1.2. “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ(цаашид “газар” гэх) нь нь үйл ажиллагаандаа Монгол улсын “Үндсэн хууль”, “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай”, “Төсвийн тухай”, “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай”, “Компанийн тухай”, “Байгаль орчныг хамгаалах тухай”, Хог хаягдлын тухай”,  “Эрчим хүчний тухай”, “Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай”, “Гамшгаас хамгаалах тухай”,“Хүнсний тухай”,“Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулиуд болон бусад холбогдох хууль, тогтоомж, дүрэм, Засаг даргын захирамж, мөрийн хөтөлбөр, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаал болон энэхүү дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.

1.3. Энэхүү дүрмийн зорилго нь өөрийн  үйл ажиллагааны үндсэн чиг үүргийг тогтоох, удирдлага, зохион байгуулалтын бүтэц, хяналт, үйлдвэрийн газрын эд хөрөнгийн эрх, үүргийг тодорхойлох, хөрөнгийн хөдөлгөөн, бүртгэл зэрэгтэй холбогдох үйл ажиллагааны харилцааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохицуулахад оршино.

1.4. Газрын /ОНӨААТҮГ/ өмчлөгч нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байх бөгөөд төлөөлөл хэрэгжүүлэгч нь Нийслэлийн Засаг даргаас эрх олгосон төрийн захиргааны байгууллага болох Нийслэлийн Өмчийн харилцааны газар байна.

 

Хоёр. Газрын оноосон нэр, оршин байгаа газар

2.1. Газрын оноосон нэр нь “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байх ба товчилсон нэр нь “ОСНААУГ” ОНӨААТҮГ  байна.

2.2. Үйлдвэрийн газрын оршин байгаа газар нь: Монгол улс. Улаанбаатар хот.

2.3. Үйлдвэрийн газрын шуудангийн хаяг: Монгол улс ..................................

2.4. Электрон шуудангийн хаяг:

 

 

Гурав. Газрын бэлгэдэл, тэмдэг

3.1. Газар нь өөрийн бэлгэдэлтэй байхаас гадна албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэнэ.

3.2. Бэлгэдэл, тэмдгийн загварыг захирал баталж, Оюуны өмчийн газарт бүртгүүлсэн байх бөгөөд түүний хэрэглэх эрхийг “газар” эдэлнэ.

3.3. Тэмдгээр газрын албан ёсны шийдвэр, албан бичиг, гэрээ хэлцлийг баталгаажуулна.

3.4. Тэмдгийг газрын захирлаас итгэмжлэн хариуцуулсан этгээд түшиж, ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг хариуцна.

Дөрөв. Газрын зорилт, үйл ажиллагааны чиглэл

Газрын үйлажиллагааны үндсэн чиглэл ньУлаанбаатар хотын өөрийн эзэмшлийн ус дулаан дамжуулах төв болон инженерийн шугам сүлжээгээр дамжуулан орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлэх, түүнтэй уялдан нийцүүлсэн хуультогтоомжоор хориглоогүй бизнесийн бусадүйл ажиллагаа эрхлэх явдал юм.

Газар нь тодорхой мэргэжил,тусгай зөвшөөрөл шаардагдах үйлажиллагаа явуулахад холбогдох эрх бүхий байгууллагаас зохихзөвшөөрөл авч улсын бүртгэлд бүртгүүлснээр тухайн үйл ажиллагаагэрхэлнэ.

Газар нь үндсэн чиглэлийн дагуу дараах үйл ажиллагааг эрхэлнэ. Үүнд:

4.1. Хариуцсан нутаг дэвсгэрт орших хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангах, хэрэгцээний халуун, хүйтэн усаар хангах болон бохир усыг цуглуулах үйлчилгээг үзүүлэх нөхцөл шаардлагыг хангасан аж ахуйн нэгжээр /хэрэглэгчдэд үйлчлэх төв, оператор/ сонгож гэрээгээр гүйцэтгүүлэх.

4.2. Хэрэглэгчдэд үйлчлэх төв /оператор/-ийн өдөр тутмын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих, шугам тоноглолын хэвийн найдвартай ажиллагааг хангуулах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх.

4.3. Байгууллагын машин техник боловсон хүчнээр төлбөртэй болон шууд хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх.

4.4. Орон сууцны хороолол доторхи инженерийн шугам сүлжээ, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, их болон урсгал засварын нэгдсэн төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх.

4.5. Дамжуулах, түгээх, хангах байгууллагуудын шугам сүлжээ тоног төхөөрөмжинд хэмжих хэрэгсэл, тоолуур суурилуулах, засварлах, тооцоо хийх.

4.6. Хуульд заасан эрх бүхий байгууллагын шийдвэрээр нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг хувьчлах, өөрчлөн байгуулах, татан буулгахаар шийдвэрлэснээс бусад тохиолдолд үйлдвэрийн газар нь үйл ажиллагаагаа хугацаагүй явуулна.

 

Тав. Газрын эд хөрөнгийн эрх, үүрэг

Газар нь өөрийн эзэмшиж байгаа эд хөрөнгийн хэмжээгээр доорхи эрх эдэлж, үүрэг, хариуцлага хүлээнэ.

5.1. Өөрт олгогдсон үл хөдлөх хөрөнгийг дүрэмд заасан үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн эзэмших, ашиглах.

5.2. Үндсэн хөрөнгийг Нийслэлийн Өмчийн харилцааны газартай байгуулсан Контракт гэрээгээр олгосон эрх хэмжээний дотор захиран зарцуулах.

5.3. Газрын үйл ажиллагааны үр дүнд олсон ашгаас хуульд заагдсан татвар хураамжийг төлсний дараах цэвэр ашгаас эрх бүхий байгууллагаас тогтоосон ногдол ашгийг төсөвт төвлөрүүлж үлдэх хэсгийг зохих журмын дагуу захиран зарцуулах.

5.4. Ажил үйлчилгээ үзүүлсний үр дүнд олсон ашгийг эрх бүхий байгууллагаас тогтоосон нормативт хэмжээгээр үлдээж, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулна.

5.5. Газар нь үндсэн хөрөнгийг зөвхөн Нийслэлийн Өмчийн харилцааны газрын шийдвэрийг үндэслэн олж авах, балансанд бүртгэх, данснаас хасах, худалдан борлуулах, устгах, шилжүүлэх эрхтэй.

5.6. Газар нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан нэг худалдан авагчийн буюу мөнгөний урсгалыг зохицуулах журам, Эрчим Хүчний Зохицуулах Хороо, Хот Суурины Усан Хангамж Ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн баталсан мөнгөний урсгалыг зохицуулах хувь хэмжээг тогтоох аргачлалыг тус тус мөрдөж, хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэх “Хэрэглэгчдэд үйлчлэх төв” /оператор/-ийн ажиллах хүрээ, тавигдах шаардлагын доод хязгаарыггэрээгээр хангуулж ажиллана.

5.7. Газарньоронсууцнийтийнажахуйн салбарын хэмжээнд өөрийн эзэмшлийн шугам тоноглолд хийгдэхихболонурсгалзасварын ажлыг байгууллагын өөрийн элэгдлийн сангаас нэгдсэн төлөвлөгөөнийдагуухийж гүйцэтгэнэ.Хөрөнгө оруулалтзайлшгүй хийх техниктехнологи,засварынталаарсаналааболовсрууланнийслэлийнхөрөнгө оруулалтын төлөвлөгөөндтусгуулахажлыгзохионбайгуулна.

5.8. Газарньхарьяа дүүрэг, сууц өмчлөгчдийнхолбоодтой хуулийн хүрээнд ажлаауялдууланзохионбайгуулна.

5.9. Газар нь хэрэглэгчдийг цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир усыг цуглуулах үйлчилгээг “Хэрэглэгчдэд үйлчлэх төв” /оператор/-өөр гүйцэтгүүлэхдээ өөрийн өмчийн хадгалалт хамгаалалтыг хариуцуулан, бүрэн бүтэн байдлыг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын өмнө хариуцаж ажиллана.

 

Зургаа. Газрын удирдлага

6.1. Газрын өдөр тутмын үйл ажиллагааг захирал удирдана. Захирлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч томилж, чөлөөлнө.

6.2. Захирал нь Монгол улсын “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” хуульд заасан шалгуурыг хангасан байна.

6.3. Захирал нь орон нутгийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлд орох, тэдгээрийн захиргаанд буюу олон нийтийн болон шашны байгууллага, сангийн удирдах ажлыг хавсран гүйцэтгэхийг хориглоно.

6.4. Газрын бүтэц, зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч тогтооно.

6.5. Үйлчилгээ үзүүлэх “Хэрэглэгчдэд үйлчлэх төв” /оператор/-ийн ажиллах хүрээ, тавигдах шаардлагын доод хязгаарыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерНийслэлийн эрчим хүчний зөвлөл, холбогдох бусад байгууллагуудтай хамтарч ажлын хэсэг байгуулж шийдвэрлэж тогтооно.

 

Долоо. Удирдах зөвлөл

Газар нь Удирдах зөвлөлтөй байх бөгөөд “Компанийн тухай”, “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” хууль болон холбогдох бусад хууль, журамд заасан эрх, үүргийн дагуу нийслэлийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлнэ.

 

Удирдах зөвлөлийн эрх, үүрэг

7.1. Удирдах зөвлөлийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлүүлнэ.

7.2. Газрын тухайн жилд хийгдэх их засварын нэгдсэн төлөвлөгөө, төсвийг хэлэлцэж батлуулах.

7.3. Зайлшгүй нэмэлтээр  хөрөнгө оруулалт хийх тохиолдолд саналаа тооцоо, судалгаатайгаар боловсруулж удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулах ажлыг зохион байгуулах.

7.4. Газрын дүрэм болон бүтэц, орон тооны төсөл батлах тухай.

7.5. Захирлын Нийслэлийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээ, Нийслэлийн Өмчийн харилцааны газартай байгуулсан Контрактын хэрэгжилтийн дүгнэх; /хагас, бүтэн жилээр/

7.6. Газрын үйл ажиллагааны ажлын тайлан, бизнес төлөвлөгөөний төслийг хэлэлцэх.

7.7.  Захирлын дүрмээр хүлээсэн үүргийн хэрэгжилт.

7.8. Газрын хөдөлмөрийн гэрээ, дотоод журам болон эрх зүйн бусад бичиг баримтуудын төсөл батлах.

7.9. Удирдах зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой зардлын төсөв батлах

7.10. Газрын үйл ажиллагааг хэвийн хэмжээнд явуулахад шаардагдах хөрөнгийг батлан, контрактын зорилтот түвшинд тусгуулж шийдвэрлүүлэх.

7.11.Удирдах зөвлөлийн хурлыг зарлан хуралдааныг явуулахдаа Компанийн тухай хууль болон бусад хуулийг дагаж мөрдөнө.

7.12. Гишүүд нь гүйцэтгэх удирдлага болон Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар дамжуулан өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай бичиг баримт, тайлан, мэдээлэл зэргийг аман болон бичгээр авна.

 

Найм. Газрын захирлын эрх, үүрэг

Захирал нь Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн Өмчийн харилцааны газраас олгосон эрх хэмжээний хүрээнд үйлдвэрийн газрыг төлөөлөн хэлцэл хийх, гэрээ байгуулах зэргээр газрын нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулна.

8.1. Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд, газрын дүрэм, зорилтын санал, бизнес төлөвлөгөөг батлуулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлийг хангуулах.

8.2. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, удирдаж буй газрын хэвийн үйл ажиллагааг хангасны үндсэн дээр санхүү, төлбөрийн чадвар, нэр хүндийг бүх талаар дээшлүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа явуулах.

8.3. Газрын эрх ашгийг дээдэлж, мэргэжил, ажлын дадлага, туршлагаа бүрэн дайчлан ажиллах.

8.4. Ажил үүргээ гүйцэтгэх явцад олж авсан үйл ажиллагааны болон бизнесийн нууцыг чанд хадгалах, хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглахгүй байх.

8.5. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас баталсан удирдлагын бүтэц, зохион байгуулалтын хүрээнд ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг батлах, ажилтныг ажилд томилох, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, цалингийн хэмжээ, урамшууллын журмыг тогтоох, хууль тогтоомжийн хүрээнд ажлаас чөлөөлөх.

8.6. Захирлын эдлэх эрх хүлээх хариуцлага, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, цалин хөлс, урамшуулал зэрэг асуудлыг хөдөлмөрийн гэрээнд тусгана.

8.7. Хууль тогтоомж болон гэрээгээр олгосон бусад эрх үүрэг.

8.8. Захирал өөрийн эрх, үүргийг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргатай зөвшилцөн итгэмжлэлийн үндсэн дээр холбогдох албан тушаалтанд түр шилжүүлж болно. Ийнхүү эрхээ итгэмжлэн шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Ес. Газрын хяналт

Газар үндсэн болон санхүүгийн үйл ажиллагааг хянах дотоод хяналттай байна. Дотоод хяналтын бүтэц, ажиллах журмыг захирал батална.

9.1. Холбогдох хууль тогтоомж, журмын дагуу үйлдвэрийн газрын үйл ажиллагаа, санхүүгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудитын байгууллагын дүгнэлт гаргуулна.

9.2. Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, хадгалалт, хамгаалалт, ашиглалт болон санхүүгийн үйл ажиллагаанд Нийслэлийн Өмчийн харилцааны газар хяналт тавьж ажиллана.

9.3. Өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад бүртгэлээр тавих хяналт шалгалтыг санхүүгийн албаны дарга хариуцан хэрэгжүүлнэ.

 

Арав. Газрын санхүүжилт, бүртгэл, тайлан

10.1. Газар нь санхүүгийн тайланг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомж, Олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу жил бүр гаргаж, аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулна.

10.2. Газрын санхүүгийн тайлангийн үнэн зөвийг захирал, санхүүгийн албаны дарга нар хариуцна.

10.3. Газрын нь санхүүгийн албаны дарга нь мэргэшсэн нягтлан бодогч байх бөгөөд системийн байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан байна.

10.4. Газрын санхүүгийн жил нь тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, мөн оны 12-р сарын 31-ний өдөр дуусгавар болно.

Газрын орлого нь дараах санхүүгийн эх үүсвэрээс бүрдэнэ:

10.5. Улсын болон нийслэлийн төсвийн санхүүжилт

10.6. Ажил, үйлчилгээнээс олсон орлого;

10.7.Байгууллагатай хамтарч ажиллах гэрээний дагуу олсон үйлчилгээний орлого;

10.8. Хандивлагч орнуудын зээл, тусламж болон буцалтгүй тусламж;

10.9. Хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн бусад эх үүсвэр;

 

Арван нэг. Газрын бичиг баримтыг хадгалах

11.1. Газар нь дараах бичиг баримтыг хадгална.

11.1.1. Газрын дүрэм, дүрэмд орсон нэмэлт өөрчлөлттөй холбогдох газруудын шийдвэр, тогтоол, улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад гэрчилгээ сертификатууд;

11.1.2. Санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангууд, түүнд хийгдсэн аудитын дүгнэлт, зөвлөмжүүд;

11.1.3. Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримтууд, түүнд тусгагдсан эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг нотлох бичиг баримтууд;

11.1.4. Үйлдвэрлэл, технологи, норм нормативууд түүнтэй холбогдох дүрэм, журам, зааврууд, бусад бичиг баримтууд;

11.1.5. Хурлын тэмдэглэл, шийдвэр, захирлын гаргасан тушаал, шийдвэрүүд;

11.1.6. Бусад ач холбогдол бүхий баримт бичгүүд.

11.2. Дээрх бичиг баримтыг зохих журмын дагуу холбогдох этгээдээс хүлээн авч хадгалах, эрх бүхий этгээдэд танилцуулах архивт шилжүүлэх зэрэг ажлыг захирлын туслах, бичиг хэргийн ажилтан эрхлэн гүйцэтгэнэ.

 

Арван хоёр. Газрыг татан буулгах

12.1. Газрыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн саналаарНийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал үүсгэн байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг шийдвэрлэнэ.

 

Арван гурав. Хариуцлага

Монгол Улсын хууль тогтоомж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн тогтоол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамжийн биелэлтийг хэрэгжүүлэх явцад буруу шийдвэр гаргаж бусдад хохирол учруулсан нь шүүхээр тогтоогдсон бол холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.

13.1. Захирал нь эрх мэдлээ хэтрүүлэх буюу урвуулан ашиглаж байгууллагад хохирол учруулсан бол уг хохирлыг байгууллагын захирал өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөөр бүрэн хариуцна.

13.2. Захирал нь Монгол улсын хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчвөл хариуцлага хүлээлгэнэ.

 

Арван дөрөв. Бусад

14.1. Хуульд нийцүүлэн дүрэмд тусгаснаас бусад асуудлыг хуулиар зохицуулна.

14.2. Энэхүү дүрэм нь Монгол улсын Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

 

 

 

 

 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

Тэргүүлэгчдийн 2014 оны 05 сарын 05-ны

өдрийн 69 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт

 

 

Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот

үйлдвэрийн газруудын жагсаалт

 

 

1. “Ашидмөнх-Өргөө” ОНӨААТҮГ

2. “Батбаян бүрд” ОНӨААТҮГ

3. “Батдулаан-Өргөө” ОНӨААТҮГ

4. “Баруун их нарлаг-Өргөө” ОНӨААТҮГ

5. “Гандандэнж-Өргөө” ОНӨААТҮГ

6. “Ганзам-Өргөө” ОНӨААТҮГ

7. “Ганга-Өргөө” ОНӨААТҮГ

8. “Дэнж сансар-Өргөө” ОНӨААТҮГ

9. “Дэнж найрамдал-Өргөө” ОНӨААТҮГ

10. “Зүүнсэлбэ-Өргөө” ОНӨААТҮГ

11. “Их алтан тэвш-Өргөө” ОНӨААТҮГ

12. “Москва-Өргөө” ОНӨААТҮГ

13. “Өнөртулга-Өргөө” ОНӨААТҮГ

14. “Өнөрэнх-Өргөө” ОНӨААТҮГ

15. “Хүрээ дэнж-Өргөө” ОНӨААТҮГ

16. “Таван шар-Өргөө” ОНӨААТҮГ

17. “Түшээ дунд гол-Өргөө” ОНӨААТҮГ

18. “Улаанхуаран-Өргөө” ОНӨААТҮГ

19. “Чинхүрээ-Өргөө” ОНӨААТҮГ

20. “Шинэ хороолол-Өргөө” ОНӨААТҮГ

21. “Энх тулга-Өргөө” ОНӨААТҮГ

 

 

 

 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

Тэргүүлэгчдийн 2014 оны 05 сарын 05-ны

69 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт

 

 

ХАНГАГЧ БАЙГУУЛЛАГУУД БОЛОН ОРОН СУУЦ НИЙТИЙН АЖ АХУЙН

УДИРДАХ ГАЗАР ОНӨААТҮГ, ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙХ АЖ АХУЙН

НЭГЖҮҮДИЙН МӨНГӨНИЙ УРСГАЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь эрчим хүчний тухай хууль, хот суурин газрын усан хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч болох хангагч байгууллага, Орон сууцны ашиглалтын нэгтгэл Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /ОНӨААТҮГ/, үйлчилгээг эрхлэх аж ахуйн нэгжүүдийн худалдах, худалдан авах, дамжуулах, түгээх, хангахтай холбогдсон мөнгөний урсгалыг зохицуулахад оршино.

1.2. Энэхүү журмыг Улаанбаатар хотод цэвэр ус түгээх, бохир ус цуглуулах, татах, цэвэрлэх эрчим хүч түгээх, зохицуулалтай хангах үйл ажиллагаа эрхэлж байгаа Ус сувгийн удирдах газар орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /УСУГ ОНӨААТҮГ/, Улаанбаатар дулааны сүлжээ Төрийн өмчит хувьцаат компани /УБДС ТӨХК/, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /ОСНААУГ ОНӨААТҮГ/, Үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж /цаашид оператор гэх/ дагаж мөрдөнө.

 

Хоёр. Журмын нэр томьёо

2.1.Энэхүү журамд хэрэглэсэн дараахь нэр томьёог  дор дурьдсан утгаар ойлгоно.

2.1.1.“Хангагч байгууллага”гэж дулаан түгээх, зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч УБДС ТӨХК болон цэвэр бохир усны холбогдох тусгай зөвшөөрөл эзэмшигч УСУГ ОНӨААТҮГ-г,

2.1.2. "Нөхөн тооцоо"гэж Хангагч байгууллага, ОСНААУГ ОНӨААТҮГ, оператор  болон бусад хуулийн этгээдийн буруутай ажиллагаанаас шалтгаалан гарсан цэвэр бохир ус, дулааны эрчим хүчний тооцоо, төлбөрийн зөрүүг арилгах үйл ажиллагааг,

2.1.3."Банкны баталгаа" гэж ОСНААУГ ОНӨААТҮГ болон операторын худалдан авах бүтээгдэхүүний төлбөрийг бүрэн төлөхийг хариуцах тухай аль нэгэн арилжааны банкнаас гаргасан албан ёсны батламж бичгийг,

2.1.4. "Орлогын данс"гэж операторын арилжааны банкинд байршуулсан хэрэглэгчдийн төлсөн цэвэр бохир ус, дулааны эрчим хүчнийтөлбөрийг төвлөрүүлэх дансыг,

2.1.5. "Бусад орлогын данс"гэж операторын үндсэн үйл ажиллагааны төлбөрөөс бусад ажил, үйлчилгээний орлогыг төвлөрүүлэх дансыг,

2.1.6. "Зардлын данс" гэж тухайн операторын үйл ажиллагаанд ногдох цэвэр бохир ус, дулааны эрчим хүчний  борлуулалтын орлогыг төвлөрүүлэх дансыг,

2.1.7. "Шуурхай гүйлгээ хийлгэх үйлчилгээний тухай гэрээ" гэж ОСНААУГ ОНӨААТҮГ болон операторын худалдан авсан цэвэр бохир ус, дулааны эрчим хүчний төлбөрийг шуурхай хийх зорилгоор орлогын дансанд орсон төлбөрийн мөнгийг төлбөрийн даалгаваргүйгээр мемориал ордерын бичилтээр тухай бүр шууд  гүйлгээ хийхийг зөвшөөрсөн тухай арилжааны банктай байгуулсан аж ахуйн гэрээг,

2.1.8. "Цэвэр бохир ус, дулааны эрчим хүчнийтөлбөрийн мөнгөний урсгалыг зохицуулагч арилжааны банк" гэж хэрэглэгчдийн цэвэр бохир ус, дулааны эрчим хүчний төлбөрийн төвлөрсөн орлогоос ОСНААУГ ОНӨААТҮГ-тай байгуулах үйлчилгээний гэрээний дагуу холбогдох операторуудын зардлын дансанд  урьдчилан тогтоосон мөнгөний хувь хэмжээг баримтлан тухай бүр шуурхай гүйлгээ хийж байх үйлчилгээг үзүүлэхээр сонгон шалгаруулалтаар шалгарсан арилжааны банкийг,

2.1.7.   "Тэг үлдэгдэлтэй орлогын данс" гэж операторуудаас хэрэглэгчдэд худалдсан цэвэр бохир ус, дулааны эрчим хүчний төлбөрийн мөнгийг төвлөрүүлэхээр төлбөрийн мөнгөний урсгалыг зохицуулагч арилжааны банкинд тусгайлан нээсэн ОСНААУГ ОНӨААТҮГ-н дансыг,

 

2.1.8.   “Хуучин өр барагдуулахданс” гэж нэг худалдан авагчтай загварыг хэрэгжүүлж эхлэхээс өмнө үүссэн өрийг барагдуулах зориулалттай ОСНААУГ ОНӨААТҮГ-н дансыг,

 

Гурав. Борлуулсан бүтээгдэхүүний төлбөр тооцоо

3.1. Хангагч байгууллага болон, ОСНААУГ ОНӨААТҮГ, операторууд нь үндсэн үйл ажиллагааны орлогын болон бусад орлого, зардлын данстай байна.

3.2. Оператор нь хэрэглэгчийн цэвэр бохир ус, дулааны эрчим хүчний төлбөрийг зөвхөнорлогын дансанд төвлөрүүлнэ.

3.3. Оператор нь хэрэглэгчдээс бэлнээр тооцож авсан цэвэр бохир ус, дулааны эрчим хүчний төлбөрийг ажлын 1 хоногт багтаан  орлогын дансанд тушаана.

3.4. Оператор нь орлогын дансанд хэрэглэгчээс төлсөн цэвэр бохир ус, дулааны эрчим хүчний төлбөрийг шуурхайтөвлөрүүлэх зорилгоор арилжааны банкуудтай "Шуурхай гүйлгээ хийлгэх үйлчилгээний тухай" аж ахуйн гэрээ байгуулж ажиллах бөгөөд энэхүү гэрээг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт бүртгүүлнэ.

3.5. ОСНААУГ ОНӨААТҮГ нь операторуудаас төвлөрүүлэх цэвэр бохир ус, дулааны эрчим хүчний төлбөрийн орлого орсон тухай бүр урьдчилан тогтоосон хувь хэмжээгээр шуурхай гүйлгээ хийлгэх тухай үйлчилгээний аж ахуйн гэрээг"Цэвэр бохир ус, дулааны эрчим хүчний төлбөрийн мөнгөний урсгалыг зохицуулагч арилжааны банк"-тай байгуулжажиллах бөгөөд гэрээг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт бүртгүүлнэ.

3.6. Нийслэлийн Өмчийн харилцааны газарт бүртгүүлсэн аж ахуйн гэрээнд заасан операторын арилжааны банкиндахь орлогын данснаас бусад дансаар хэрэглэгчдийн цэвэр бохир ус, дулааны эрчим хүчний төлбөрийн орлогыг төвлөрүүлэхийг хориглоно.

3.7. Арилжааны банктай байгуулсан гэрээний дагуу операторын орлогын дансанд төвлөрсөн хэрэглэгчдийн цэвэр бохир ус, дулааны эрчим хүчний төлбөрийг " Цэвэр бохир ус, дулааны эрчим хүчний төлбөрийн мөнгөний урсгалыг зохицуулагч арилжааны банк"-нд тусгайлан нээсэн ОСНААУГ ОНӨААТҮГ-н тэг үлдэгдэлтэй орлогын дансанд шуурхай шилжүүлнэ.

3.8. Арилжааны банк нь ОСНААУГ ОНӨААТҮГ-н тэг үлдэгдэлтэй орлогын данснаас урьдчилан тогтоосон мөнгөний хувь хэмжээний дагуу мөнгөний урсгалыг зохицуулагч арилжааны банкин дахь ОСНААУГ ОНӨААТҮГ-н тэг үлдэгдэлтэй орлогын нэгдсэн дансанд, операторын зардлын дансуудад тус тус тухай бүр шуурхай гүйлгээ хийнэ.

3.9. Арилжааны банк нь ОСНААУГ ОНӨААТҮГ-н "Цэвэр бохир ус, дулааны эрчим хүчний төлбөрийн мөнгөний урсгалыг зохицуулагч арилжааны банк"-нд тусгайлан нээсэн тэг үлдэгдэлтэй орлогын нэгдсэн данснаас урьдчилан тогтоосон мөнгөний хувь хэмжээний дагуу хангагч байгууллагын дансуудад тухай бүр шуурхай гүйлгээ хийнэ.

3.10. ОСНААУГ ОНӨААТҮГ нь Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтарч тэг үлдэгдэлтэй орлогын болон орлогын нэгдсэн данснаас цэвэр бохир ус, дулааны эрчим хүчний төлбөрийн мөнгөний урсгалын зохицуулалтад хамрагдагч операторуудын зардлын дансуудад шилжүүлэх мөнгөний хувь хэмжээг ОСНААУГ-ын удирдах зөвлөлийн баталсан мөнгөний урсгалыг зохицуулах хувь хэмжээг тогтоох аргачлалын дагуу операторуудын саналыг судлаж шийдвэрлэнэ.

3.11.Шийдвэр нь бичгэн хэлбэртэй байх бөгөөд шийдвэрт хурал даргалагч болон тэмдэглэл хөтлөгч гарын үсэг зурж баталгаажуулна.

3.12.ОСНААУГ ОНӨААТҮГ-нь тэг үлдэгдэлтэй орлогын болон орлогын нэгдсэн дансдаас Цэвэр бохир ус, дулааны эрчим хүчний төлбөрийн мөнгөний урсгалын зохицуулалтад хамрагдагч операторуудын зардлын дансуудад шилжүүлэх мөнгөний хувь хэмжээнд өөрчлөлт орсон тухай бүр энэ талаар "Мөнгөний урсгалыг зохицуулагч арилжааны банк"-тай байгуулсан шуурхай гүйлгээ хийлгэх тухай үйлчилгээний аж ахуйн гэрээнд өөрчлөлт оруулж мөрдөнө.

3.13.Харилцан суутгах замаар хийх цэвэр бохир ус, дулааны эрчим хүчний төлбөрийн тооцоонд дамжуулах, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн өөрийн үйл ажиллагааны зардалд суутгасан мөнгөний дүнгийн эзлэх хувийн жин нь тэг үлдэгдэлтэй орлогын болон орлогын нэгдсэн данснаас тухайн операторуудын зардлын дансанд шилжүүлэх мөнгөний хувь хэмжээнээс ихгүй байна.

3.14.Борлуулалтын орлогын төлбөрийг бараа солилцоогоор хийхийг хориглоно.

3.15.ОСНААУГ ОНӨААТҮГ–нь бичилтээс илүү орлого төвлөрүүлсэн тохиолдолд илүү төлсөн орлогын дүнг хангагч байгууллагад төлөх өрийн үлдэгдэлд  харилцан суутгах замаар тооцож болно.

 

Дөрөв. Маргаан шийдвэрлэх

4.1. Хангагч байгууллага болон ОСНААУГ ОНӨААТҮГ,ОПЕРАТОР-ын хооронд мөнгөний урсгалын зохицуулалттай холбоотой маргаан гарсан тохиолдолд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хандаж шийдвэрлүүлнэ.

 

Тав. Журмын биелэлтэнд хяналт тавих

5.1. Энэхүү журмын биелэлтэнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Өмчийн Харилцааны газар хяналт тавина.