Хэрэглэгчийн ая тухыг хангасан үйлчилгээгээр тэргүүлэгч мэргэшсэн хамт олон байхад оршино.

АЛБАН ТОМИЛОЛТООР АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ

2015 оны 12-р сарын 31

Албан томилолтоор ажиллуулах тухай


Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ

1. Бүгд Найрамдах Солонгос Улсын КОЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас зохион байгуулж буй “Дэлхийн усны асуудал, түүнд БНСУ-ын оруулж буй хувь нэмэр” сэдэвт сургалт семинарт оролцуулахаар Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн, тус газрын Инженерийн бодлогын хэлтсийн техникийн шинэчлэлийн төсөл хариуцсан инженер С.Хишигжаргал нарыг 2015 оны 04 дүгээр сарын 12-ноос 17-ны өдрүүдэд БНСУ-д  томилон ажиллуулсугай.

2. Албан томилолтын тайланг ирснээс хойш долоо хоногийн дотор Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг С.Үнэнд даалгасугай.

 


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ