Хэрэглэгчийн ая тухыг хангасан үйлчилгээгээр тэргүүлэгч мэргэшсэн хамт олон байхад оршино.

АЖИЛ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ

2015 оны 12-р сарын 31

 

Ажил эрчимжүүлэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3. “б”, Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1, 8.3.2, 8.3.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох  ажлын удирдамжийг хавсралтаар баталсугай.

2. Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох ажлыг удирдамжийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрт яаралтай зохион байгуулж  ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Өөрийн байгууллагаас гарч байгаа хог хаягдлыг зориулалтын хогны уутанд хийж, хуваарийн дагуу хог тээврийн машинд ачуулж хэвшүүлэх ажлыг зохион байгуулахыг дүүрэг, хорооны Засаг дарга, нийслэлийн, дүүргийн харьяа газар, агентлагуудын дарга нарт тус тус үүрэг болгосугай.
 
4. Хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох үйл ажиллагаатай холбоотойгоор Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т даалгасугай.
5. Улаанбаатар хотын иргэд, оршин суугчид, байгууллага аж ахуйн нэгжүүдэд хог хаягдлын чиглэлээр хийгдэж байгаа ажлыг шуурхай сурталчилж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Б.Түвшинтөгс/-т даалгасугай.
6. Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга /Б.Бадрал/-д үүрэг болгосугай.
 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ-ҮҮЛ