Хэрэглэгчийн ая тухыг хангасан үйлчилгээгээр тэргүүлэгч мэргэшсэн хамт олон байхад оршино.

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2015 оны 12-р сарын 31

Журам батлах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “а”, 29.2, Төрийн  албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн  тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1,  43 дугаар зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчийн ажил хүлээлцэх журам”-ыг нэгдүгээр, "Ажил хүлээлцүүлэх хуудасны загвар"-ыг хоёрдугаар, Тойрох хуудасны загварыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т үүрэг болгосугай.