Хэрэглэгчийн ая тухыг хангасан үйлчилгээгээр тэргүүлэгч мэргэшсэн хамт олон байхад оршино.

Тендерийн урилга:Температур тохируулах хаалт нийлүүлэх

2016 оны 03-р сарын 24

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2016-03-24

Тендер шалгаруулалтын нэр: Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт зуны засварын ажилд температур тохируулах хаалт нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: ОСНААУГ-БМ-16/04

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос зуны засварын ажилд шаардлагатай температур тохируулах хаалт нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50.000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:

 

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу  2014, 2015 онуудын дундаж борлуулалтын орлого тухайн санал болгож буй үнийн дүнгийн 50 %-аас багагүй байх.

            Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 50%-тай тэнцэх.

            Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2014, 2015 он

            Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:  2014, 2015 онуудад дор хаяж нэг удаа санал болгож буй үнийн дүнгийн 50 %-аас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна.

            Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх:  Шаардлагагүй

Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийн 1,720,000 /нэг сая долоон зуун хоринмянган/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгааг ирүүлнэ.

Тендерийг 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цаг 00 минут болон түүнээс өмнө доорхи хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цаг 30 минутанд нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.

Дотоодын давуу эрхийн зөрүү  тооцохгүй.

Төлбөр хийх хэлбэр: Тендерийн бичиг баримтын төлбөрийг доорхи  дансаар тушаана.

Банкны нэр: Төрийн банк

Дансны дугаар: 102100001155

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорхи  хаягаар  авч  болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Бумцэндийн гудамж. Их тойруу. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, 3 дугаар давхар 303 тоот, Техник хяналтын хэлтсийн дарга  утас: 70111756