Дэвшилтэт техник технологийн жил - 2018

МЭНДЧИЛГЭЭ

2017 оны 01-р сарын 02

undefined

Хуучин оноо үдэж, ирээдүйд тэмүүлсэн өөдрөг үзэл, өрнүүн тэмүүлэлтэйгээр шинэ оноо угтаж байгаа Та бүхэндээ шинэ жилийн баярын чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлье.
Өнгөрч буй 2017 он манай хамт олны хувьд амжилт бүтээлээр дүүрэн он жил байлаа. Өнөөдрийн ОСНААУГ-ын үйл ажиллагааны цар хүрээ, гаргасан амжилт бүтээл нь манай байгууллагын ажилтан, хэрэглэгч, харилцагч нэг бүрийн маань хүч хөдөлмөрөөр бий болсныг хэлэхэд таатай байна. Та бүхэндээ эрүүл энх байж, ажил үйлс нь өөдрөг, аз хийморь, цог золбоотой явахыг  ерөөж, шинэ оны чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлье.

 

 

УЛААНБААТАР ХОТЫН ОРОН СУУЦ НИЙТИЙН АЖ АХУЙН

УДИРДАХ ГАЗРЫН ДАРГА    Ж.БАТСАЙХАН