Хэрэглэгчийн ая тухыг хангасан үйлчилгээгээр тэргүүлэгч мэргэшсэн хамт олон байхад оршино.

Улаанбаатар хотын ус, дулаан дамжуулах төвүүдийн тоног төхөөрөмжийн шинэчлэлт” төсөл 1-р шат

2018 оны 10-р сарын 04

Улаанбаатар хотын орон сууцанд амьдарч буй суугчдын амьдрал ахуй, тэдгээрийн тав тухтай оршин суух нөхцөлүүдийн нэг болсон хэрэгцээний халуун усны хэрэгцээг оновчтой бөгөөд зүй зохистой хуваарилах, ус дулаан дамжуулах төвүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах чиглэлээр БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын шугамаар дамжуулан хэрэгжсэн “УС, ДУЛААН ДАМЖУУЛАХ ТӨВҮҮДИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ШИНЭЧЛЭЛТ” төслийн 1-р шат НЗААлбаны харъяа ОСНААУГазрын 19 ОНӨААТҮГазрын 44 УДДТөвүүдэд 2008-2009 онд амжилттай хэрэгжиж дуусcан.

Төслийн нэр

Монгол улсын Улаанбаатар хотын ус, дулаан хангамжийн системийг шинэчлэх(Improvement of the District Heating and Water Supply System of Ulaanbaatar in Monglia)

Төслийн агуулга

Ус дулаан түгээх 44 төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх

(ялтсан дулаан солилцуур, насос, шугам хоолой, автомат удирдлагын тоноглолууд гэх мэт)

Хөрөнгө оруулалтын хэмжээ

5сая ам.доллар

Хөрөнгө оруулалгч байгууллага

Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)

Төслийн Зөвлөх байгууллага

Солонгосын дулааны шугам сүлжээ корпораци, Гүйцэтгэгч: JANGHAN ENGINEERS INC

Төслийн хугацаа

2008. 9сар~’2009. 8сар (1жил)