Хэрэглэгчийн ая тухыг хангасан үйлчилгээгээр тэргүүлэгч мэргэшсэн хамт олон байхад оршино.

Мэргэжилтэй ажилтнуудыг чадавхжуулан дэмжих сар

2018 оны 12-р сарын 27

ОСНААУГазраас зохион байгуулсан Мэргэжилтэй ажилтнуудыг чадавхжуулан дэмжих сарын аяны хүрээнд нийт ажилтнуудын нийгмийн байдлын талаарх дэлгэрэнгүй судалгааг авч, ажлын хэсгийн бүрэлдэхүүн ар гэрийн амьдрал, орчин нөхцөл, бодит байдалтай танилцаж, “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-15”-ын Сантехникийн засварчин Жамсрангийн Нацагдорж, Баруун түгээх төв”-ийн машинист Цэвэлийн Гантөмөр, “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-8”-ын Сантехникийн засварчин Пүрэвийн Алтангэрэл, ОСНААУГ-н техник үйлчилгээний Тусгай тоног төхөөрөмжийн оператор Э.Энхболд нарт 5 ханатай өргөө цагаан гэрийг ОРОН СУУЦ НИЙТИЙН АЖ АХУЙН УДИРДАХ ГАЗРЫН ДАРГА Ж.БАТСАЙХАН гардуулан өглөө /Сайн үйлс дэлгэрэх болтугай/