Дэвшилтэт техник технологийн жил - 2018

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ажлыг үнэллээ

2019 оны 02-р сарын 01

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага болон Улаанбаатар хотын Захирагчийн харьяа нийслэлийн Орон нутгийн өмчит төсөвт болон үйлдвэрийн газруудын 2018 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх чиглэлээр нийслэлийн Засаг даргын захирамж гарч харьяа байгууллагуудын ажлыг шалгаж үнэлэлт дүгнэлт өгсөн. Тус ажлыг нэгдүгээр сарын 7-ноос 21-ны өдрүүдэд зохион байгуулж нийслэлийн хэмжээний 90 байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт өгсөн байна. 

 

 

"Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар" ОНӨААТҮГ -ийн хамт олон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 
Нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд 2018 онд тусгагдсан зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг  "Бүрэн хангалттай"   үнэлүүлэн ажиллалаа.

Бидний үйлчилгээ таны ая тухын баталгаа.