Дэвшилтэт техник технологийн жил - 2018

“Бизнес лиг 2019” шилжин явах цомын эзнээр ОСНААУГ-ын баг шалгарлаа

2019 оны 04-р сарын 01

МҮХАҮТ-ын гишүүн байгууллагууд, бизнес эрхлэгчдийн дунд зохион байгуулагддаг “Бизнес лиг” сагсан бөмбөгийн шилжин явах цомын төлөөх тав дахь улирлын тэмцээн 3 дугаар сарын 16-31 ний бямба, ням гарагуудад “Мөнхийн Үсэг Групп” ХХК-ийн Мөнх спорт цогцолборт болж өндөрлөлөө.

2015 оноос эхлэн зохион байгуулагдаж буй тус тэмцээнд МҮХАҮТ-ын нийт 17 гишүүн байгууллагын 250 гаруй тамирчид оролцон, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шилжин явах цомын эзнээ тодрууллаа.

Тэмцээний дүн гарахад шилжин явах цом, алтан медалийн эзнээр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын баг шалгарч, мөнгөн медалийг өнгөрөгч жилийн цомын эзнээр шалгарч байсан Номин холдинг, хүрэл медалийг Бласт компанийн баг тамирчид хүртлээ. Үнэ цэнэтэй тоглогчоор ОСНААУГ-ын 18 номерын тамирчин Ш.Мөнх Эрдэнэ шалгарч мөнгөн шагнал, Hoopcity спорт барааны дэлгүүрийн гарын бэлгээр шагнууллаа..

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, Мөнхийн үсэг группын дэд захирал Б.Лхагвадорж, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан нар тэмцээнд оролцсон нийт баг, тамирчдад баяр хүргэж шилжин явах цом, медаль, өргөмжлөлийг гардуулав.