Хэрэглэгчийн ая тухыг хангасан үйлчилгээгээр тэргүүлэгч мэргэшсэн хамт олон байхад оршино.

БХБЯ-НЫ “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-Т ОРОЛЦОВ

2019 оны 09-р сарын 24

Монгол улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласны дагуу 09 дүгээр сарын 23-ны өдөр “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын нээлттэй хаалганы өдөрлөг  боллоо. Тус өдөрлөгт ОСНААУГ-ын дарга, хэлтсийн дарга нар, инженер, техникийн ажилчид, Дуудлага хүлээн авах төвийн операторууд гэсэн 40 хүний бүрэлдэхүүнтэй оролцож иргэдээс ирсэн өргөдөл гомдол, дуудлагыг хүлээн авч газар дээр нь шийдвэрлэн ажиллав.

 

Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Барилгын хөгжлийн төв, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ, “Нийслэлийн орон сууцны корпораци”, Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, Ус сувгийн удирдах газар, Орон, сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, салбарын мэргэжлийн холбоод, ТББ-ууд, барилгын салбарын шилдэг ААН зэрэг 40 орчим байгууллага “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-т оролцож ажлаа тайлагнаж, зөвлөгөө мэдээлэл өгөн,  санал хүсэлтийг хүлээн авч байна.