Хэрэглэгчийн ая тухыг хангасан үйлчилгээгээр тэргүүлэгч мэргэшсэн хамт олон байхад оршино.

ОСНААУГазрын харъяа газруудын хариуцлагатай ажилтнуудын 2013.06.17 шуурхай зөвлөгөөний үүрэг даалгав

2013 оны 06-р сарын 17

1. Их, урсгал засварын ажлын явц, гүйцэтгэлийн мэдээг долоо хоног бүр Инженерийн бодлогын хэлтэст ирүүлэх. Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс хяналт тавин ажиллах. /Харъяа газрууд/

2. Баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэх хариуцлагатай эргүүл томилон ажиллах. /Харьяа газрууд/

3. Харьяа ОНӨААТҮГазруудад хийгдэж байгаа Их, урсгал засварын ажлын явцад хяналт тавьж ажиллах. /Дэд дарга бөгөөд ерөнхий инженер М.Дашзэвэг, Инженерийн бодлогын хэлтсийн дарга П.Баатартуул/

4. “Таван шар өргөө” ОНӨААТҮГазрын харьяа Ханын материалын орон сууцны байрнуудад 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хэрэгцээний халуун усаар хангах асуудлыг НЗАА, УБДС ХК, ОСНААУГ хамтран хэлэлцэн шийдвэрлэсэн. Дээрхи ажил хийгдэхтэй холбогдуулан айл өрх, ААНБайгууллагуудад мэдэгдэх хуудас тараан танилцуулан, УДДТөвийн гадна инженерийн шугам сүлжээ болон тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг хангаж ажиллах. /“Таван шар өргөө” ОНӨААТҮГазар/


 

 

 

ОРОН СУУЦ НИЙТИЙН АЖ АХУЙН УДИРДАХ ГАЗРЫН

 

 

 

ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС