Хэрэглэгчийн ая тухыг хангасан үйлчилгээгээр тэргүүлэгч мэргэшсэн хамт олон байхад оршино.

“Ажлын байр-Ногоон орчин” сэдэвт цэцгийн үзэсгэлэн зохион байгууллаa

2013 оны 06-р сарын 23

Монголын хот байгуулалт нийтийн аж ахуйн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо (МХБНААА-ны ҮЭ-ийн холбоо) -ноос санаачилан Орон сууц нийтийн аж ахуй Удирдах газар (ОСНААУГ) -тай хамтран гуравдахь жилдээ зохион байгуулж байгаа “Ажлын байр-Ногоон орчин” сэдэвт цэцгийн үзэсгэлэнг энэ сарын 12-ны өдөр амжилттай зохион байгууллаa.

Энэхүү үзэсгэлэн нь Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн байгууллагуудын ажилтнуудын ажлын байрны нөхцөлийг сайжруулах, Агаар цэвэр Улаанбаатар хөтөлбөрийг хэрэгжүүлэн, хөдөлмөрлөх эрч хүчийг нэмэгдүүлэх ҮЭ-ийн гишүүн бүрийн идэвхи санаачлагыг дээшлүүлэх, хамт олны чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эх дэлхийгээ хайрлан хамгаалах зорилгоор зохион байгуулдагаараа онцлог юм. \

Тус үзэсгэлэнгийн болзлыг салбарын холбооноос ҮЭ-ийн хороодод хүргүүлж, анхан шатны нэгж дээр зохион байгуулж байгууллагаасаа шалгарсан хэлтэс, хувь хүн өрсөлдөж, оролцлоо.

Уламжлал болгон зохион байгуулж байгаа уг үзэсгэлэнд харъяа байгууллагуудын 150 хүн оролцож 1000 гаруй нэр төрлийн цэцгээр үзэсгэлэн гаргаснаас

1-р байр ОСНААУГазрын ҮЭ-ийн хороо

2-р байр “Бат дулаан Өргөө” ОНӨААТҮГазрын ҮЭ-ийн хороо

3-р байр “Ашид мөнх Өргөө” ОНӨААТҮГазрын ҮЭ-ийн хороо 3-р байр

Хувийн үзүүлэлтээр

1-р байр Д.Мөнх-Өлзий (ОСНААУГ),

2-р байр Г.Мөнхжаргал (Дэнж сансар Өргөө),

3-р байр Б.Байгальмаа (Баруун их нарлаг Өргөө)

Онцлог цэцгээр

Дурлалын мод

нар тус тус шалгарч

Холбооны дарга Ч.Чимэг шагналыг гардуулав.