Хэрэглэгчийн ая тухыг хангасан үйлчилгээгээр тэргүүлэгч мэргэшсэн хамт олон байхад оршино.

Мэргэжилтэй ажилчдын сонгон шалгаруулах уралдаан

2013 оны 06-р сарын 23

Энэхүү уралдаанд Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар болон түүний харъяа 21 ОНӨААТҮГ, хөдөө орон нутгаас Дорноговь аймаг “Чандмань-Илч” ХХК, Төв аймаг “Төв чандмань” ОНӨААТҮГ, Сэлэнгэ аймаг хөтөл тосгон “Гавшгай-Ус” ХХК, Сэлэнгэ аймаг “Урсгал-Ус” ХХК, Налайх аймгийн “Чандмань налайх” ХХК, хувийн орон сууцны “Жинст-Өргөө” ХХК болон нийт 27 байгууллагын 140 гаруй инженер техникийн ажилчид оролцсон. Энэхүү уралдааныг шүүхээр 13 шүүгч ажилласан. Зохион байгуулах ажилд “Өнөр тулга-Өргөө” ОНӨААТҮГ-н 60 гаруй ажилчид оролцсон.

Уралдааны зохион байгуулалт, хийгдэх ажлын талаар 2013 оны 06 дугаар сарын 12-нд “Өдрийн сонин, “Нийслэл таймс” зэрэг сонинд “Өнөр тулга-Өргөө” ОНӨААТҮГ-н захирал Г.Самбуудорж ярилцлага өгсөн. Мөн 2013 оны 06 дугаар сарын 16-нд “Өдрийн сонин”, “Нийслэл таймс” сонинд уралдаан хэрхэн зохион

байгуулагдсан, үр дүнгийн талаар Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Бямбажав ярилцлага өгсөн. Нээлтийн ажиллагаа, уралдааны явц, үр дүн, суугчийн сэтгэгдэлийн талаар ТВ-5 телевизэд мэдээ өгсөн.

Нээлтийн ажиллагаанд Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга, хэлтсийн дарга нар, харъяа ОНӨААТҮГ-н захирал нар, Барилгын хөгжлийн төвийн Орон сууц, нийтийн аж ахуй хариуцсан хэлтсийн дарга н.Цэдэндамбаа, СХД-н ИТХ-н тэргүүлэгч Хишигдорж, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дарга бөгөөд ерөнхий менежер Б.Бадрал нар хүрэлцэн ирж, үг хэлсэн.

Энэхүү уралдаанд ивээн тэтгэгчээр Хаан даатгал ХХК ажилласан. Өргөмжлөл, медаль, мөнгөн шагналын зардлыг хариуцсан.

Ажлын гүйцэтгэл, чанар, хугацаа зэргийг харгалзан үзэж байр эзлүүлсэн

1-р байр 1: “Шинэ хороолол-Өргөө” ОНӨААТҮГ

2-р байр 2: “Ашид мөнх-Өргөө” ОНӨААТҮГ

“Москва-Өргөө” ОНӨААТҮГ

3-р байр 3: “Батбаян бүрд” ОНӨААТҮГ

“ОСНААУГ”

“Их алтан тэвш-Өргөө” ОНӨААТҮГ

Тусгай байр: “Өнөр тулга-Өргөө” ОНӨААТҮҮГ

“Бат дулаан-Өргөө” ОНӨААТҮГ

“Улаанхуаран-Өргөө” ОНӨААТҮГ

Сантехникийн засварчны хувийн үзүүлэлтээр:

1-р байр: “Хүрээ дэнж-Өргөө” ОНӨААТҮГ-н засварчин Н.Өлзийсайхан

2-р байр: “Гандан дэнж-Өргөө” ОНӨААТҮГ-н засварчин А.Батбаатар

3-р байр: “Таван шар-Өргөө” ОНӨААТҮГ-н засварчин Т.Батдорж

Гагнуурчны хувийн үзүүлэлтээр:

1-р байр: “Дэнж найрамдал-Өргөө” ОНӨААТҮГ-н гагнуурчин Т.Эрдэнэбат

2-р байр: “Өнөр энх-Өргөө” ОНӨААТҮГ-н гагнуурчин н.Баттөр

3-р байр: Сэлэнгэ аймаг хөтөл тосгон “Гавшгай-Ус” ХХК-ний гагнуурчин Б.Эрдэнэхүү тус тус байр эзэлсэн байна.