Хэрэглэгчийн ая тухыг хангасан үйлчилгээгээр тэргүүлэгч мэргэшсэн хамт олон байхад оршино.

ОСНААУГазрын харъяа газруудын хариуцлагатай ажилтнуудын 2013.06.24 шуурхай зөвлөгөөний үүрэг даалгав

2013 оны 06-р сарын 24

1. Айл өрх, ААНБайгууллагуудаас авах авлагын бууруулах талаар тодорхой ажил зохион байгуулж, ААНБайгууллагын авлагыг 6 дугаар сард барагдуулж дуусгах. /Харъяа газрууд/

2. 2013 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Монгол улсын ерөнхийлөгчийн сонгууль болох тул ОНӨААТҮГазрууд харьяллын сонгуулийн хорооны ус, цахилгаанаар найдвартай ханган ажиллах. /Харьяа газрууд/

3. Харьяа ОНӨААТҮГазрууд Их, урсгал засварыг 06 дугаар сард байгтаан эхлүүлэн явцын мэдээг ИБХэлтэст 7 хоног бүрийн 5 дахь өдрийн 1200 цагт ирүүлэх. /Харьяа газрууд/\

4. Баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэх тухай ОСНААУГазрын даргын 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 55/А тоот тушаал гарсантай холбогдуулан харьяа ОНӨААТҮГазрууд хариуцлагатай жижүүр томилон илтгэх хуудсыг 2013 оны 07 дугаар сарын 08, 15-ны өдрүүдэд Инженерийн бодлогын хэлтэст ирүүлэх. /Харьяа газрууд/

5. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар орон сууцны байрнуудын дээврийн засвар хийгдэхтэй холбогдуулан ОНӨААТҮГазрууд харьяа СӨХолбоодын ажилд хяналт тавин ажиллах. /Харьяа газрууд/